Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна

Архангай аймгийн нэгдсэн эмнэлэг нь 300 ортой ба эмнэлгийн барилга нь 2024 онд ашиглалтад орсон юм.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, 21 аймгаас анх удаа олон улсын жишигт нийцсэн 300 ортой эмнэлгийн барилга ашиглалтад орсноор эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин, нөхцөл сайжирч, иргэдийн ая тухтай эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдсэн.

Харин өнөөдөр тус эмнэлэг тусламж үйлчилгээний цар хүрээгээ тэлж Хавдрын тасагтай болж, элэг цөсний хавдрын мэс засал 40 орчмыг хийж, бай болон хими эмчилгээг нэвтрүүлээд байна. Ойрын хугацаанд ходоодны хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа аж.

Мөн нярайн найман төрлийн эрт илрүүлгийг хийн ажиллаж байгаагаа Эрүүл мэндийн сайдад танилцуулав.

Архангай аймаг Элэг бүтэн монгол хөтөлбөрийг хамгийн сайн хэрэгжүүлсэн аймаг учраас элэгний хорт хавдрын нас баралт хоёр дахин буурсан үр дүнтэй байгаа гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)