Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед улсад оршин суугаа иргэдийн төлөөлөлтэй уулзжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Мариа Малмер Стенергардын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд тус улсад оршин суугаа Монгол иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзалт хийлээ.

Шведийн Хаант Улсад 12 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд эх хэл, соёл уламжлал, үндэсний спорт, урлагаа сурталчлах чиглэлээр 20 гаруй төрийн бус байгууллага, холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Үндэсний урлаг, уламжлалт өв соёлоо Швед Улс болон Европын орнуудад түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй монгол иргэдэд сайд Б.Батцэцэг талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
шагнагдсан дараах иргэдэд Төрийн дээд одон медалийг гардуулав. 



Үүнд:

Алтан гадас одонгоор:

  • Швед Улсад үндэсний шагайн харваан холбоог үүсгэн байгуулалцсан Шагайн нумт харваан холбооны тэргүүн С.Энхмандал,
  • Швед Улс дахь Монгол үндэсний бөхийн холбоог үүсгэн байгуулалцсан, холбооны дэд тэргүүн Ш.Энхбаатар,
  • “Гэгээн эгшиг” уран бүтээлийн нэгдлийн багш Д.Отгонцэцэг,
  • Эх хэлний орчуулагч, бизнес эрхлэгч М.Гэрэлцэцэг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • Европ дахь Монгол шагайн харвааны нэгдсэн холбооны тэргүүн С.Эндгэрэл,
  • Эх хэлний багш М.Дуламсүрэн,
  • Швед дэх “Соёоказэ” рестораны захирал, ахлах тогооч О.Батжаргал,
  • Швед дэх “Мейрам” рестораны захирал, ахлах тогооч А.Гэрэлт-Од,

Соёлын тэргүүний ажилтан цолоор:

  • Уртын дууч Т.Дэлгэрсайхан,
  • Монгол бүжгийн багш Б.Анар,
  • Төгөлдөр хуурын багш О.Оюунгэрэл нарыг тус тус шагнажээ.

Эх сурвалж: ГХЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)