АНУ руу F, M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй
- 2026-03-27
- Нийгэм
- 1

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан. Улмаар 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болно.
АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд шаардахгүй. Барьцаа байршуулах шалгуур нь зөвхөн шаардлага хангасан бизнес/жуулчлалын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчдэд хамаарна гэдгийг онгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас санууллаа.
АНУ-ын визийн талаарх албан ёсны мэдээллийг https://mn.usembassy.gov/ болон https://travel.state.gov/.../countries-subject-to-visa цахим хуудаснаас авах боломжтой.

Сэтгэгдэл (1)
Зочин (202.9.46.195)
Америкийн алтан картыг сая доллараар худалдан авсан гадаадын иргэнд Америкийн иргэншлийг шууд олгох боломж, Америкийн татвараас бүрэн чөлөөлөгдөх боломж, Америкийн иргэдэд болон оршин суугчдад бүтэн ажлын байр байгуулахгүй байх боломжуудыг олгодог болоорой.