“Нил ягаан өдөр” буюу эпилепсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх өдөр

Дэлхий нийтээр жил бүрийн 03 дугаар сарын 26-ны өдрийг “Нил ягаан өдөр” буюу эпилепсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэхүү өдөр нь эпилепси оноштой хүн нийгэмд ялгаварлан гадуурхахгүй байх, тэдний эрх, оролцоог дэмжих, олон нийтийн мэдлэг, хандлагыг сайжруулахад чиглэгддэг.

Тус өдрийг тохиолдуулан ГБХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсээс яамны ажилтан, албан хаагч болон төрийн зарим байгууллагад мэдээ мэдээлэл өгөх, зурагт хуудас, энгэрийн тэмдэг тараах ажлыг зохион байгуулж эпилепси оноштой хүмүүсийг “ОЙЛГОЁ, ТУСАЛЪЯ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” уриалгыг дэвшүүллээ.

Мөн Эйбл Софт ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд ABLE системээр дамжуулан эпилепси оноштой хүмүүсийг “ОЙЛГОЁ, ТУСАЛЪЯ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” уриалгыг 277 байгууллагын 2695 албан хаагчид түгээн хамтран ажиллаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)