ГССҮТ-д дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэн шуурхай хүргэжээ

ГССҮТ-д энэ сарын 26-ны өдөр дроны тусламжтайгаар цус, цусан бүтээгдэхүүнийг агаараар тээвэрлэн 10 минутын хугацаанд шуурхай хүргэжээ.

ГССҮТ-ийн хэмжээнд өнгөрсөн онд нийт 9731 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг тусламж үйлчилгээндээ ашиглаж, 2533 үйлчлүүлэгчийн эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө зориулжээ.

Тус төв нь ЦССҮТ-өөс эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээ шаардлагын дагуу нийт 14 эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн хүргэж байгаа аж. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг тус төвд анх 2025 онд дроноор хүргэж байсан бөгөөд өдгөө хоёр дахь удаагаа агаараар тээвэрлэн хүргэж буй юм.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)