Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар гарсан ойн гал түймрийг бүрэн унтраалаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын “Зүүн оргил” гэдэг газар (2026.04.01) 16:06 цагт гарсан ойн гал түймриийг 17:30 цагт цурамд оруулж, 22:50 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны  ажилтнууд, “Мод” мото клубын иргэд нийт 28 алба хаагч, 5 автомашин, 3 мотоциклтойгоор оролцсон юм.  Урьдчилсан байдлаар  түймэрт 2 га талбай өртсөн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)