“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян-2026” эхэллээ
- 2026-04-07
- Нийгэм
- 1

Манай улс 2012 оноос хойш жил бүрийн 4 дүгээр сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн сар” болгон тэмдэглэж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй ажиллагааны соёлыг төлөвшүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн аяны нээлт өнөөдөр /2026.04.07/ Сүхбаатар дүүрэгт боллоо.
2026 онд энэ арга хэмжээг өргөжүүлэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц аян” хэлбэрээр үндэсний хэмжээнд зохион байгуулж, 21 аймаг, 6 дүүрэг, 40 гаруй сумыг хамруулах юм.
Цогц аяны хүрээнд ажил олгогч, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, эрсдэлийн үнэлгээ, ажилтны эрүүл мэндийн үзлэг зохион байгуулахаас гадна нийгмийн даатгал, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн зөвлөгөө, мэдээлэл өгнө.
Өнгөрөгч оны байдлаар Мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол 52-оор нэмэгдэж, Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн хяналтанд бүртгэлтэй 2046 иргэн байна.
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 746 тохиолдол бүртгэгдсэнээс нас баралтын тоо 73, нас баралтын түвшин 100 мянган ажилтанд 9.7 болсон нь сүүлийн 6 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Энэхүү тоо баримт нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байгааг харуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтэд онцгой анхаарах шаардлагатайг харуулж байгаа юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тогтолцооны шинэчлэл хийх 2025–2028 оны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна.
Тухайлбал, хууль эрх зүй, стандартын шинэчлэлийг эхлүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцоог бэхжүүлэх, ажлын байранд тавигдах аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг сайжруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчний төрөлжсөн эмнэлгийн чадавхыг бэхжүүлж, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуйн лавлагаа лабораторийг шинээр байгуулж, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагчдын эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, мэдээллийн цахим системийг шинээр нэвтрүүлээд байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлэхийг уриалж байна.

Сэтгэгдэл (1)
Camila Sophia (143.105.174.227)
I can't express my gratitude enough to Dr Zuma for making me a living testimony. i have battled with HERPES SIMPLEX VIRUS 2 for about 6years now, and i have done all i can to make sure i am cured but nothing worked out, but miraculously my friend invited me to see a video on his Blog and as i visited i decided to see few of the comment below, and i found some people talking about Dr Zuma, and i decided to contact this great herbal healer to also help me, so i wrote to him, and he replied me back and assure me that i will get a cure for my HERPES SIMPLEX VIRUS 2. After preparing my medicine he sent it to me and when I started using it for 3weeks i was completely cured, I am a living testimony and assure anyone with the same illness that you can also be cured if you also contact this great man on his Email. spiritualherbalisthealing@gmail.com