Ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр Дорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна
- 3 цаг 3 мин
- Нийгэм
- 0

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр Дорнод, Сүхбаатар аймгуудад түймрээс аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүлийн бүлгийг энэ сарын 07-ны өдрөөс томилон ажиллуулж эхэллээ.
Хөдөлгөөнт эргүүлээр Говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 4 бүлэг Дорнод аймгийн Матад, Халхгол, Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад томилгоожин, үүрэг гүйцэтгэж байна.
Үүрэг хугацаандаа хариуцсан тухайн сум, байршилд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, гал түймэр гарсан үед түймрийг шуурхай, богино хугацаанд унтраах, мэргэжлийн ангийн ажилтнуудад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, сургаж дадлагажуулах, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм.


Сэтгэгдэл (0)