Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
- 3 цаг 42 мин
- Нийгэм
- 0

Гэмтэл согог судлалын үндэсний төвд цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэрэг бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн бүртгэгдсэн тохиолдол 2022-2025 онд 6 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал:
- 2022 онд – 50
- 2023 онд – 305
- 2024 онд – 532
- 2025 онд – 2792 хүн гэмтэж, бэртжээ.
2026 оны 4 дүгээр сарын 10-наас 14-нийг хүртэлх хугацаанд цахилгаан моторт бичил тээврийн хэрэгсэлтэй (цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед) холбоотой нийт 48 осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Нийт тохиолдлыг хүйсээр нь авч үзвэл 73% (35) нь эрэгтэй, 27% (13) нь эмэгтэй байна.
- Осол, гэмтэлд өртөх үедээ замын хөдөлгөөнд ямар тээврийн хэрэгсэлтэй, хэрхэн оролцож байсныг харьцуулж үзвэл:
- Мопедтой зорчих үедээ: 51.8 хувь (27) нь онхолдсон, 37 хувь(10) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн, 3.7 хувь (1) унадаг дугуйтай мөргөлдөж гэмтсэн
- Скүүтертэй зорчих үедээ: 63.6 хувь(7) нь онхолдсон, 36.3 хувь(4) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
- Сурронтой зорчих үедээ: 66.6 хувь (2) нь онхолдсон, 33.4% (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
- Цахилгаан дугуйтай зорчих үедээ 66.6 хувь(2) нь онхолдсон, 33.4 хувь (1) нь суудлын машинд мөргүүлж гэмтсэн
- Явган зорчих үедээ: 50 хувь (3) мопедод мөргүүлж гэмтсэн, 50% (3) сурронд мөргүүлж гэмтсэн байна.
- Гэмтэж, бэртсэн хүмүүсийн 12.5 хувь (6) нь хамгаалах малгай өмссөн, 87.5 хувь (42) нь хамгаалах малгай хэрэглээгүй байсан нь толгой, нүүрний гэмтэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.
- Мөн 4.2 хувь(2) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртжээ.
Осол, гэмтлийн нийт тохиолдлын 27.0 хувь (13) толгойн гэмтэл, 25.0 хувь (12) өвдөг болон шилбэний гэмтэл, 16.6 хувь ( шагай болон тавхайн гэмтэл, 8.3 хувь (4) бугуй болон гар сарвууны гэмтэл, 8.3 хувь (4) тохой болон шууны гэмтэл, 6.3 хувь (3) хэвлийн гэмтэл, 6.3 хувь (3) мөр болон бугалганы гэмтэл, 2 хувь (1) түнх болон дунд чөмөгний хугарал эзэлж байгаа юм.

Сэтгэгдэл (0)