“Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааныг ирэх сарын 1-нд зохион байгуулна
- 6 цаг 55 мин
- Нийгэм
- 0

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааныг ирэх сарын 1-нд Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулна.
Тус уралдааныг их нас, соёолон, сонгомол дунд насны ангиллаар явуулахаар төлөвлөжээ. Гурван насны ангилалд түрүүлсэн хурдан морьдыг 20 сая төгрөгөөр байлах бол аман хүзүү 10, айрагдсан хүлгийг 4-8 сая төгрөгөөр шагнана. Мөн 6-10 дугаар байр 1.0 сая, 11-20 дугаар байрыг 0.5 сая төгрөгөөр мялаах юм байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.18-д “Засгийн газрын шийдвэрээр нэгэн зэрэг дөрөв хүртэлх бүсэд хурдан морины шигшмэл, бүсийн уралдааныг зохион байгуулна” гэж заасныг үндэслэн Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2026 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар аймаг, салбар холбоодоос ирүүлсэн “Улсын чанартай бүсийн хурдан морины уралдааныг орон нутагт зохион байгуулах тухай” саналуудыг хэлэлцэн бүсийн хурдан морины уралдааныг дараах аймгуудад 2026 оны долоодугаар сарын 24-26-д зохион байгуулах саналыг Монгол Улсын Засгийн газарт уламжилжээ.
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны нэрэмжит “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдааныг ирэх сарын 1-нд Хүй долоон худаг, Цагаан хөтөлд зохион байгуулна.
Тиймээс дээрх хуулийн заалт болон бүсийн уралдаануудын зохион байгуулалтын хүрээнд ММСУХ-ны “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан нь бүсийн уралдааны ангилалд хамаарахгүй гэдгийг онцолсон байна.

Сэтгэгдэл (0)