COP17:"Аюулгүй байдлын удирдлагын төв" 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал энэ сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжилнэ.  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид "Аюулгүй байдлын удирдлагын төв"-д 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Болзошгүй үер, усны осол, цацраг хими, тэсэрч, дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгүүд өдөр тутамд аюулгүй байдлыг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж, ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа аж.

Мөн Онцгой байдлын байгууллагын 20 гаруй алба хаагч өдөрт тус бүр 3-5 хурлын тэмдэглэлийг англи хэлээр хөтөлж, хураангуй дүгнэлт бичих ажилд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)