"Байшин барьж өгнө" хэмээн бусдаас 58 сая төгрөг залилжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Байшин барьж өгнө гэж 58 сая төгрөг аваад холбоо тасарч алга боллоо” гэх гомдол бүртгэгдсэн.

Гомдол мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б бусдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлаж, итгэлийг нь ашиглан 58 сая төгрөг залилсан байж болзошгүй тул шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иргэд Та бүхэн байшин, барилга бариулах, засвар үйлчилгээ хийлгэх зэрэг ажил гүйцэтгүүлэхээр бол талуудын эрх, үүрэг, ажлын хугацаа, төлбөрийн нөхцөлийг тодорхой тусгасан гэрээ байгуулан ажиллаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)