COP17 өндөрлөж байна

2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг амжилттай зохион байгуулах үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан нийт сайн дурынхандаа талархал илэрхийлье.

Төлөөлөгчид, зочид, оролцогчдыг угтан авч, мэдээлэл хүргэх, зохион байгуулалтын үйл ажиллагааг дэмжих зэрэг олон чиглэлд хариуцлагатай ажилласан сайн дурынхны хүчин чармайлт нь хурлын хэвийн, үр дүнтэй зохион байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэлээ.

Та бүхний хичээл зүтгэл, мэргэжлийн хандлага, хамтын ажиллагаа нь Монгол Улсыг олон улсын өмнө нэр төртэй төлөөлөхөд үнэтэй хувь нэмэр болсон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)