Баавгай суурьшлын бүсэд нэвтэрснийг харсан даруйдаа шуурхай мэдээлээрэй

Цагдаагийн байгууллагад энэ оны сүүлийн 5 сарын байдлаар суурьшлын бүсэд баавгай нэвтэрсэн талаарх 84 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан 1, малд халдсан 45, айлын гэр, эд хөрөнгөд халдсан 3 тохиолдол бүртгэгдсэн байна.

Иргэн та бүхэн сонор сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, хүрэн баавгайд ойртох, хөөх, дагаж зураг авахгүй байх, хоол хүнсний үлдэгдэл, хог хаягдлыг ил задгай орхихгүй байхыг анхааруулж байна.

Баавгай суурьшлын бүсэд нэвтэрснийг харсан даруйд холбогдох байгууллагад шуурхай мэдээлээрэй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)