Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 9 бүртгэгджээ
- 3 цаг 24 мин
- Улаанбаатар
- 0

Хоногийн хугацаанд /2026.10.11/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 9 бүртгэгджээ.
Энэ оны 10 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 зөрчлийг илрүүлэн таслан зогсоосноос, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 иргэн байна.
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.
Жолоодох эрхээ хасуулсан үедээ давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар 2.700 нэгжээс 14.000 нэгж буюу
/2.700.000-14.000.000/ төгрөгөөр торгох, зургаан сараас гурван жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах зургаан сараас гурав хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг.
Иймд Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)