Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1997 дуудлага, мэдээлэл бүртгэгджэ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны аравдугаар сарын 14-ний өдөр нийт 1997 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зөрчлийн шинжтэй 726, гэмт хэргийн шинжтэй 109 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 16, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 60, хулгайн 13 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 93 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид нэг хэргийг шуурхай илрүүлж, 45 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)