Элэгний вирусын ноёрхол ба Монголын эмгэнэл
- 2013-03-11
- Эрүүл мэнд
- 0

Жилд 12000-13000 хүн элэгний хорт хавдрыг шинээр оношлуулж байгаа нь эмгэнэлтэй. Амар амгалан улс орны иргэд атал элэгний өвчнөөс болж алан хядлага, цус урсгасан дайн тулаан дунд амь тэмцэн яваа мэт олон мянгаараа хорвоог орхиж байгааг харсаар суух уу.
Элэгний өвчнөө оношлуулсан хүмүүсийн 85-89 хувь нь эмчилгээгүй болсон хойноо эмнэлэгт хандаж, 80 хувь нь оношлуулснаас хойш зургаан сараас нэг жилийн дотор хорвоог орхиж байгаа нь харамсалтай. Элэгний хатуурал, вируст гепатитын өвчлөл буурахгүй байгаагаар зогсохгүй сүүлийн гурван жилд эрс нэмэгдсэнийг тоон мэдээллүүд гэрчилнэ.
Бага насны хүүхдүүд бохир гарын шар буюу А вируст гепатитаар олон мянгаараа өвчилсөөр байна. Тухайлбал, 2011 онд 9099 хүн вируст гепатитын халдвар авснаас 89.2 хувь нь А ви руст гепатитаар халдварлажээ. Бохир гарын шар өвчин их байна гэдэг ард түмний амьдрал ядуу дорой байгаагийнх. “БНСУ-д бага насны хүүхд үүдийн дунд шар өвчин устаж, элэгний хавдар, хатуурал эрс багассан” гэж Кореа их сургуулийн “Анам” эмнэлгийн эмч Ким Донг Сик ярьжээ. Тэгэхээр бид элэгний өвчлөлийг бууруулахын тулд бохир гарын шарыг ор мөрг үй устгах хэрэгтэй болж байна. Монголчууд тарилгын шпирицээ буцалгаж хэрэглэдэг байсан 1970-80-аад онд эмнэлгийн багаж хэрэгслээс элэгний В, С вирусийн халдвар авсан гэцгээдэг. Энэ үнэний хувьтай ч нэг удаагийн тариур хэрэглэх болсон сүүлийн 20 жилд энэ өвчлөл буурсангүй. Харин ч ихсэх хандлагатай болсон нь хачирхалтай.
ДЭМБ олон улсын байгууллагатай хамтарч
хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 20 орчим хувь нь элэгний
В, С вирустэй гэсэн дүн гарчээ. Элэгний өвчнөөр эрчүүд эмэгтэйч үүдээс
илүүтэй өвчилдөг бөгөөд 2009 онд улсын хэмжээнд элэгний өвчинд
нэрвэгдэгсдийн 84 хувь нь 40-49 насны эрчүүд байв. Элэгний хорт хавдрын
өвчлөлийг улс орноор нь гаргасан жагсаалтад Монгол Улс тэргүүлжээ. Энэ
мэтээр элэг хэмээх дүлий эрхтэнтэй холбоотой гэгээтэй мэдээ алга.
Тиймээс манай эмч нар БНСУ-ын эмч нартай хамтарч 2010 онд элэг шилжүүлэн
суулгах хагалгааг Монголдоо хийж эхэлсэн. Амьд донороос элэг шилжүүлэн
суулгадгаараа дэлхийд тэргүүлдэг “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай
хамтарч өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр хүнд энэ нарийн хагалгааг
хийлээ. Монголдоо ес дэх хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн
нь энэ. Хагалгаа амжилттай болсон нь сайн мэдээ.
“Асан”-ы Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал, профессор Сун Ги Ли Монголд элэгтэй нэгэн. Тэр хүний тусламжаар манай эмч, мэргэжилтнүүд элэг шилжүүлэн суулгах мэс засалд 2-3 жил үнэ төлбөргүй суралцлаа. Хоногийн 120 ам.долларын өртөгтэй нэг сарын мэргэжил дээшлүүлэх давтан сургалтад 2013 онд Монголоос 20 эмч, сувилагч хамруулахаар болсноо “Асан” -аас мэдэгджээ. Амьд донороос элэг шилжүүлэн суулгадгаараа энэ төв дэлхийд тэргүүлдэг. Тиймээс мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхээр тус төвд Америк, Германаас доктор, профессорууд очиж номын дуу сонсдог. Манай эмч нар тэдэнтэй зэрэгцээд суралцаж байна. Өндөр хөгжилтэй орныхон бол төлбөрөө төлнө. Буурай хөгжилтэй орнуудад л ийм хөнгөлөлт үзүүлдэг юм биш гэнэ. “Асан” эмнэлгийнхэн монгол эмч нарын ур чадварт итгэж, энэ хагалгаанд суралцуулахыг зорьж байгаа. Үүний тулд тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал, дэлхийд алдартай профессор Сун Ги Ли багийнхантайгаа, багаж хэрэгслээ аваад Монголд олон удаа ирлээ. Тэр хүн 2011 онд “Асан” эмнэлгийн оны онцлох хүнээр шалгарч, 200 мянган ам.доллараар шагнуулснаа элэг шилжүүлэн суулгах мэс засалд монгол эмч нарыг сургах сургалтын төлбөрт зориулахаар шийдэж, түүний буянаар манайхан сургалтад яваад байгаа юм билээ.
Монголчуудын төлөө харийн хүн ингэж
санаа тавьж байхад Монгол Улсын төр яаж хандаж байна вэ. Шинэ оны
өмнөхөн элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмж
авахад шаардлагатай 4.2 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдсэн тухай
мэдээллийг хэвлэлүүд уралдан бичив. Мөнгийг нь Улсын нэгдүгээр төв
эмнэлгийн данс руу шилж үүлсэн гэнэ. Гэтэл оны эцэст төсвийн
байгууллагын дансанд мөнгө байх ёсгүй учир буцаагаад татсан аж. Он
гарсаар гурван сар өнгөрч байхад тэр санхүүжилт буцаж шилжээгүй, чухам
хаана байгааг эмч мэргэжилтнүүд мэдэхг үй байна. Эмч нарт сураг нь
сонсогдоод алга болсон санхүүжилтийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг
дуулсан болов уу. Элэг солиулахаас аргагүй, өвчиндөө шаналсан хүний тоо
өдөр ирэх тусам нэмэгдэв. Өдгөө эмнэлгийн хүлээх хуудсанд энэ мэс заслыг
яаралтай хийлгэх шаардлагатай 70-аад хүний нэр бичээстэй байна. Төрөөс
шаардлагатай багаж хэрэгслийн санхүүжилтийг шуурхай шийдэж өгөөгүйгээс
мэс засалд орох өдрөө хүлээж амжихааргүй хүнд өвчтөн ч цөөнгүй бий.
Энэ удаагийн мэс заслыг монгол эмч нар гардан хийж, солонгос багш нар нь зөвлөнө. Түүнээс цааш монголчууд элэг шилж үүлэн суулгах мэс заслыг бие даан хийхээр төлөвлөжээ. Гагцхүү тоног төхөөрөмжтэй болж байж мэс засал цааш үргэлжилнэ. Хорвоогийн нарыг харах хувь тохиол нь өдөр хоногоор хэмжигдэх хүнд өвчтөнүүдийг аврах эсэх нь төрийн алба, албан тушаалтнууд хэр зэрэг шуурхай ажиллахаас шалтгаалах болчихоод байна. “Мөнг ө нь шийдэгдвэл тоног төхөөрөмжийн тендер зарлана. Авах тоног төхөөрөмжөө товлочихсон. Бид “Асан” эмнэлгийн хэрэглэдэг багаж хэрэгслийг л авна“ гэж Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч, доктор, профессор О.Сэргэлэн ярив. Элэг шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлсэн улс орны анагаах ухааны салбар өндөр хөгжсөнд тооцогддог аж. Манай улсад энэ нь нэр төрөөс илүүтэй өдөр ирэх тусам нэмэгдэж буй элэгний өвчтэй хүмүүсийнхээ амийг аврах нь чухал болчихоод байна. Элэг шилж үүлэн суулгах мэс заслыг нутагшуулахад төрийн дэмжлэг их хэрэгтэй.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх зорилт тавьж, бүх шатны эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, зовлонг нь сонссон. Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Иргэдийн хамгийн их шүүмжлэлтэй хандах болсон эрүүл мэндийн салбарыг иргэний төлөө ажиллах нөхцөл бололцоогоор хангана. Монгол Улс 5-6 тэрбум төгрөг, 5-10 сая ам.долларын асуудалд гадаадын төсөл хөтөлбөрийн царай харахаа больсон” гэж ярих нь чихэнд чимэгтэй сонсогдсон. Тийм бол 4.2 тэрбум төгрөг олдохгүйн бэрхшээл лав байхгүй. Чухам хаанаа гацчихаад байгааг мэдэх хүн өнөөдөртөө алга. Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн эмч нар багаж төх өөрөмжөө авчихаад ирэх дөрөвдүгээр сард энэ хагалгааг бие дааж хийнэ гэж Ерөнхий сайдад амлажээ. Амласан хугацаа дөхөөд байдаг, гол нь эмч нар гар хоосон байна. Дөрөвдүгээр сар гэж яаруу давчуу амлалт авсны ард мөн л эрдэнэт хүний амь бий. БНСУ иргэдээ ихэд халамжилдаг. Тус улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалтай.
Хорт
хавдартай хүн эмчилгээний зардлынхаа таван хувийг төлөөд, элэг
шилжүүлэн суулгах мэс заслын бүх үйлчилгээг эдийн засгийн дарамтгүй,
сэтгэл амар авчихдаг. Харин гадаадын иргэд тус улсад хагалгаа хийлгэвэл
доод тал нь 120 сая вон төлнө. Энэ нь уг эмчилгээний зах зээлийн бодит
өртөг аж. Тэгвэл тэд өөрийн орны иргэддээ уг хагалгааг 30 сая воноор
хийдэг байх жишээтэй. Монголчууд ч тэдний адил эрүүл мэндийн даатгал
төлдөг. Гэсэн ч 60 сая төгрөгийн өртөгтэй энэ мэс заслыг хийлгэхэд
даатгалаас нэг ч төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэгг үй. Монгол хүн эх орондоо
хагалгаа хийлгэж байна гээд эмчилгээний бодит өртгийг бууруулбал
эмнэлэг алдагдалд орох тул тэр талаар санахын ч хэрэггүй. Жаран сая
төгрөг жирийн иргэний халааснаас гарах мөнгө биш. Хагалгааныхаа зардлыг
дутуу төлсөн эмэгтэйг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захиргаа алдагдал
хүлээхгүйн тулд шүүхэд өгчээ. Хагалгаа хийлгээд бие нь тэнхэрч ядаж
байтал өрийн дарамт, дээр нь шүүхийн хаалга татна гэдэг амар асуудал
биш. Эмч нар өвчтөнүүддээ мөнгө төгрөг бодолгүй дээд зэргийн амар
амгалан байхыг зөвлөдөг. Гэтэл шүүхэд дуудагдсан, өр нэхэгдсэн хүн
тайван байх үндэсгүй. Энэ нь эцэстээ эмчилгээний үр дүнд сөргөөр
нөлөөлөх аюултай.
Монголын төр бусадтай адил иргэдээ дээдэлдэг л байлгүй. Гэхдээ Ази тивийн энэ хоёр улсын иргэдээ гэсэн төрийн бодлого тэнгэр, газар шиг ялгаатай аж. Шийдвэр гаргагчид элэг шилжүүлэн суулгах хагалгаа ямар нарийн түвэгтэй, өндөр өртөгтэйг нэг л сайн ойлгохгүй байх шиг. Тэд орон байраа худалдаж, ах дүүгийнхээ хашаа байшинг барьцаалж, өндийж босоход амаргүй өрөнд унаж байж амьд үлдэж байна. Мэс засал хийлгэсэн тэдэнд, хагалгаа хийлгэх өдрөө хүлээж буй өвчтөнүүдэд, энэ мэс заслыг хийх гэж зориглон ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд төрийн дэмжлэг, хайр халамж үгүйлэгдэж байна.
Эх сурвалж 

Сэтгэгдэл (22)
OhgyxEML (5.188.211.62)
AOku88 mjpfxgeulhrk, [url=http://punxymtldrjt.com/]punxymtldrjt[/url], [link=http://airutdmpbuts.com/]airutdmpbuts[/link], http://rxapywxlvfhg.com/
pMkRaKvmHLzZkkk (5.188.211.62)
NyHu8N yxciwjggsubl, [url=http://mwkurdicfxoi.com/]mwkurdicfxoi[/url], [link=http://ztazvmrbivcv.com/]ztazvmrbivcv[/link], http://oalsnckbzqyx.com/
phfqqFeNSd (5.188.211.14)
WKoJAK flgwyzqyjifz, [url=http://llzxjqkqkkdt.com/]llzxjqkqkkdt[/url], [link=http://atsyrfgdlugr.com/]atsyrfgdlugr[/link], http://fxuqkexarwwk.com/
WVxUBBlvbcNEIV (5.188.211.11)
FoXYvK sqbwrrocufnf, [url=http://nmitsijdvyeo.com/]nmitsijdvyeo[/url], [link=http://tyjibzrixmkp.com/]tyjibzrixmkp[/link], http://bcdrcqhcsymy.com/
zcVnHCHXAfFtMW (5.188.211.13)
caMOWs mfttkgtemkza, [url=http://nzfrdjyailyv.com/]nzfrdjyailyv[/url], [link=http://kdskfcvmacxl.com/]kdskfcvmacxl[/link], http://jjestxtzrkyx.com/
dtwpAWnbKpYtbZ (5.188.211.15)
GFIw9n xkcvmgfbvdek, [url=http://mwwxiridgiur.com/]mwwxiridgiur[/url], [link=http://oiuitlhhdnwh.com/]oiuitlhhdnwh[/link], http://hgxqglylwmdh.com/
svudiDBcPeoeIgd (5.188.211.10)
uTnNQu iioqlhjzotog, [url=http://buiferjphogz.com/]buiferjphogz[/url], [link=http://vlstzwmbuhkh.com/]vlstzwmbuhkh[/link], http://qhmomavjouwx.com/
VYuRGyVTFoQ (5.188.211.14)
r8DCy2 wrmfmhcotbuh, [url=http://yjwexqckooxb.com/]yjwexqckooxb[/url], [link=http://rovfsceaekpo.com/]rovfsceaekpo[/link], http://aqdzhexhdfya.com/
aEmSmpKjKURyLmd (5.188.211.11)
DS2eiB enmskgdckrnd, [url=http://mgvgbdyprulu.com/]mgvgbdyprulu[/url], [link=http://zaiskyzyqwma.com/]zaiskyzyqwma[/link], http://lapsxefjwmyc.com/
TwuFFWePZ (5.188.211.13)
mtCLvu ndkdjfcbpdok, [url=http://yiqvgxynwcdf.com/]yiqvgxynwcdf[/url], [link=http://oaauyrlxwnkb.com/]oaauyrlxwnkb[/link], http://wdybaiidgmxo.com/
DpWzrOeMOcwAwpJ (5.188.211.15)
EopuJV dqpdaeqwivzt, [url=http://zfbrtxaxyzyi.com/]zfbrtxaxyzyi[/url], [link=http://qsczvhlhiggw.com/]qsczvhlhiggw[/link], http://hajoeeufeypr.com/
ohuSCKLqiqgoDY (5.188.211.10)
kaNvf9 jfwhmstpreqy, [url=http://eawpgumdnojs.com/]eawpgumdnojs[/url], [link=http://jgjgnsgzmddt.com/]jgjgnsgzmddt[/link], http://pmfhrbmqrzht.com/
BEzAJtIGB (5.188.211.39)
qQoK9r http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com
nvoxADSpHfYuP (5.188.211.16)
JtyZ19 jdehtfzmhhgl, [url=http://eoxtfqfwespj.com/]eoxtfqfwespj[/url], [link=http://rgwcpbcveeyv.com/]rgwcpbcveeyv[/link], http://iuumcnlbpmmy.com/
TGfWLBfoPLwgRBNNg (5.188.211.10)
y1R98n nfblcpborjkz, [url=http://avylknqapkjj.com/]avylknqapkjj[/url], [link=http://dlhujdzssuyn.com/]dlhujdzssuyn[/link], http://foxkdoncgetz.com/
JswLPCgEt (5.188.211.37)
eHr41x xntdzvovfinu, [url=http://vetltwdwiapz.com/]vetltwdwiapz[/url], [link=http://heirjkuynlkx.com/]heirjkuynlkx[/link], http://tikqhbymcphf.com/
vNlFMnbdmX (5.188.211.10)
NdYG4G http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
PANdNsNMi (5.188.211.43)
IhovX1 http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
WOSlSPjDzsqirpBrAH (5.188.211.24)
KG18PJ http://www.y7YwKx7Pm6OnyJvolbcwrWdoEnRF29pb.com
ZDSNPOAu (5.188.211.10)
4dWN7Q ppulkecjuuym, [url=http://lpzdxeydvxih.com/]lpzdxeydvxih[/url], [link=http://uwtdgtorfmar.com/]uwtdgtorfmar[/link], http://adpduwqgezzu.com/
LrMWkWdKLXqPHN (188.143.232.21)
EobEmN rxoliqgjjuzg, [url=http://qbchjhtgqeze.com/]qbchjhtgqeze[/url], [link=http://adhafetmdrzd.com/]adhafetmdrzd[/link], http://mwixnqmfbxza.com/
SyVlngNDNJoAR (188.143.232.35)
ELo5pn http://www.FyLitCl7Pf7ojQdDUOLQOuaxTXbj5iNG.com