Налайх дүүрэгт "сайн туршлага түгээн дэлгэрүүлэх" арга хэмжээ зохион байгуулагдлаа
- 1 цаг 10 мин
- Сурталчилгаа
- 0
Налайх дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн 2025, 2026 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулж, туршлагаа хуваалцлаа.
Арга хэмжээнд Налайх дүүргийн Засаг дарга, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн дарга Д.Наянбаяр, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан нар оролцож, холбогдох асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Уг салбар зөвлөлийн 2025, 2026 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, цаашдын зорилт, Нийгмийн даатгалын байгууллагын Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн үйл ажиллагаа, цахим үйлчилгээний талаар танилцуулж байна. Мөн Дүүргийн Спортын хорооноос Оюуны хөгжлийн танхимын үйл ажиллагаа, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс хэрэгжүүлж буй ажлыг тус тус танилцуулж, байгууллагуудын сайн туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.

Сэтгэгдэл (0)