Архидалт мансуурлын эсрэг төв үүдээ нээлээ

Архидалт мансуурлын эсрэг төв үүдээ нээлээ
Эрүүл мэндийн яамнаас төрийн бус байгууллагуудыг дэмжиж, үйл ажиллагаа явуулахад нь тусламж үзүүлж, иргэдийн эрүүл мэндэд хувь нэмэр оруулах зорилгоор "Архидалт мансуурлын хор нөлөөг бууруулах үйлчилгээний төв"-ийн байрыг өчигдөр хүлээлгэн өгч, нээлтээ хийлээ. “Архидалт мансуурлын хор хөнөөлийг бууруулах үндэсний эвсэл”-ээс иргэд олон нийтийг архидан согтуурах эрсдэлт зан үйлээс сэргийлэх, архины асуудалтай хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг тус байранд явуулах аж. Тус төв Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Жанчивдэчинлэн хийдийн урд байрлаж байгаа бөгөөд тус төвийн хамт олон энэхүү үйлчилгээг авах иргэдийг урьж байна.
Төвийн нээлтийн ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Л.Насанцэнгэл нар оролцов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.180.218.37)

    2016-05-16

    ИЙМ ТӨВ байгуулж байгаа нь сайн ч Архины эсрэг хуулиа хурдан батлаад, жижгээр зардаг архиа заруулахгүй болгоод, архиа үнэд оруулбал 2-3,0 төгрөгөөр архи уух боломжгүй болгох нь чухал.

  • (203.91.117.8)

    2016-05-15

    утасы дугаарыг нь өгөөч

  • kk (103.10.20.58)

    2015-08-30

    utas ni hed uym bol

  • цц (182.160.32.222)

    2014-04-21

    утасны дугаарыг нь өгөөч

  • sun (122.254.115.13)

    2013-04-02

    iim towuudiin utasnii dugaariig olj ogch tusalna uu?

  • ***** (182.160.58.16)

    2013-03-20

    Ийм төвүүдийг байгуулж байгаа нь маш зөв Үүнтэй зэрэгцээд архинаас албадан гаргах эмчилгээний газар наркологийн төвүүдийн үйл ажиллагааг сайжруулж жинхэнэ архичин хүмүүстээ хүрч ажиллах хэрэгтэй Архины эмчилгээний газарт чинь архичдыг эмчилхээсээ илүүтэй арын хаалганыхаа хүмүүсийг асарч сувилдаг талаар хэвлэл мэдээлэлээр бичигдэж байгааг судалж ажлыг нь сайжруулах хэдэн архичныг архинаас гаргасанаар нь ажлыг дүгнэж баймаар байна Архины эмчилгээнд олон сая төг гаргадаг мэт хэвлэлээр зарлаж байгаа нь бодит амьдрал дээр хир нийцэж байгааг шалгаж үзмээр байна шүү Хүүхэд залуучуудаа архинаас холдуулах эмчилэх ажилд сүүлийн үеийн дэвшилтэт арга барилыг нэврүүлэх зэргээр үр дүнтэй ажил зохиохыг хүсч байна

  • ***** (182.160.44.161)

    2013-03-20

    САЙН БАЙНА МАНАЙ СХД ИЙМ ТӨВ ХЭРЭГТЭЙ АРХИНЫ ХАТУУ ХУУЛЬ ХУРДАН ГАРГАХ АРХИ ЗАРДАГ ГАЗРУУДАА МАШ ЦӨӨХӨН БОЛГОХ ГАДААДААС БҮҮ ОРУУЛ ЧАНАРТАЙ ЦӨӨХӨН ҮЙЛДВЭР БАЙХ БААР БУУДЛАА БИЕНТАМИР СПОРТЫН ГАЗАР БОЛГОЕ