Жигүүр хүүд амьдрах жигүүр хайрлая
- 2013-03-19
- Эрүүл мэнд
- 0
Уншигч таны харж байгаа энэ хүү бол 12 настай Дамдины Жигүүр. Хорвоод мэндлээд амьдрахыг хүссэн энэ бяцхан хүү 2009 онд бөөрний хурц үрэвсэл оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч 2012 оны есдүгээр сарын 28-нд бөөрний дутагдалд орсон юм. Хүүгээ амьд авч үлдэхийн тулд аав Дамдин нь нэг бөөрөө өгч донор нь болохоор зэхэж байтал гэнэт зүрх нь хаагдаж нас барж энэ гэр бүлд зовлон дээр зовлон болоод байна.Дамдин “Мongolian Airlines” компанид олон жил ажилласан нисэгч хүн байсан аж. Харин Д.Жигүүр хүүгийн ээж улсад 23 жил багшилсан багш. Тиймээс олны буянд хүүгийн эмчилгээний мөнгө цугларна гэдэгт итгэж байна. Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс засал 18-с дээш насны хүнд хийдэг болохоор Жигүүр хүү эх орондоо эмчлэгдэх боломжгүй юм билээ. Тиймээс Солонгос улсад очиж бөөр шилжүүлэн суулгахад нийтдээ 50 сая төгрөг хэрэгтэй болох юм. Эмчилгээний зардлаа олчихвол Солонгосын ЭСЯ-д хандах аж. Өнөөдрийн байдлаар Д.Жигүүр хүү хамгийн сүүлчийн боломжит судсандаа гуурс суулгаж аппаратанд орж байгаа болохоор түүнд цаг маш бага байна.
Мэдээж айл болгоны амьдрал өөр. Бүгд л өөрийн гэсэн жаргалтай бас зовлонтой. Таван төгрөг май гээд аваад өгөх сэтгэл байвч байхгүйн зовлон бас байна. Ард түмнийхээ өдрийн нь талхнаас булаалдахгүй ээ. Гагцхүү хүүгийн бөөрийг солиулах эмчилгээнд сэтгэлийн хандив болгож нэг мессэж л илгээж өгөөч гэж хүүгийн ээж гуйж байна.Тэрбээр хүүгээ амь явахыг харахын тулд өрөөсөн бөөрөө өгнө. Цэл залуухан миний хүү амьд явах нь миний амьд явахаас хавьгүй чухал байна гэж тэрбээр хэлсэн юм.
Элэг нэгт ахан дүүсээсээ хичээнгүйлэн хүсч байна. Д.Жигүүр хүүд амьдрал хайрлахын тулд та бид тусгай дугаар болох 150450 дугаарт мессэж бичихэд л болно. Монголд эмчилгээний зардлаа олох гээд шаналж яваа зөндөө хүүхэд байгаа. Аав нь амьд байсан бол бид хоёр яаж ийж байгаад хүүгээ эмчлүүлэх байсан. Харамсалтай нь надад ард түмэндээ хандахаас өөрөөр хийж чадах зүйл алга байна. Бид чинь сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Дуслыг хураавал далай гэдэг болохоор ард түмнийхээ тусын сэтгэлд найдаж байна. Хүү бид хоёр эмчлүүлчихээд нутагтаа ирж эх орныхоо сайн сайхны төлөө ажиллаж амьдрах болно” гэж Батчимэг эгч хэлсэн юм. Сайн санааны үзүүрт тос гэдэг. Монголчуудад ядарч яваа нэгэндээ туслах өр нимгэн сэтгэл бий.
Эх сурвалж zuun.mn

Сэтгэгдэл (9)
zochin (112.171.68.71)
miatiinhan humuusees iluu avsan 5 dolloriig ene huud shiljuuleesei dee.
zochin (112.171.68.71)
ih idsen humuus ene huud mongo ogooch ta nariin nugel chini nimgereh baih shuu.
Lhagvg (122.201.18.138)
mes bichlee hurdan idgeed ireeree dvv chi shvv
***** (202.179.20.219)
МӨНГӨӨ БАГТААЖ ЯДСАН ГАРУУД ЭНЭ ХҮҮД ТУСЛААЧ ГУЙЖ БАЙНА.ТА НАРТ НИНЖИН СЭТГЭЛ БАЙДАГ Л БАЙХ. ХОЙД НАСАНДАА ДИВААЖИНД ОЧИНО ШҮҮ ДЭЭ.
tuya (182.160.20.235)
hurdan edgeerei mini duu egch ni messej bichnee naad obchniig chin bie setgeleeree medne hamgiin gol ni setgel sanaa taiban bh shu
***** (203.194.115.109)
humuusee ene huud chadlaaraa tusaltsgaaya...humuusee..zaluusaa...ta bid barand orj gants piwo uuh munguuruu gantshan msj l bichchihie l dee...
***** (202.72.245.122)
Hurdan edgeerei.. Ene huuhded huuhdiin toloo baiguullaguud bolon och tochnoon sayar mori hudaldan avch zugaagaa gargadag bayachuud mini tuslaasai
***** (180.161.129.152)
hurdan edgeerei minii duu messeg bichlee
***** (58.224.255.156)
Ahiin dvv hurdan edgeed eh orondoo heregtei sain hvn bolooroi