Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар сургалтанд хамрагдана

Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар сургалтанд хамрагдана
Жирэмсэн эмэгтэйчүүдээс Дауны хам шинжтэй хүүхэд төрөх эрсдэлийг тодорхойлох, эх барихын практик оношлогоог сайжруулах, жирэмсний хяналтын эмч нарын пренатал оношлогооны биохимийн скрининг шинжилгээний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор өнөөдөр ЭХЭМҮТ-д сургалт болно. Сургалтад НЭМГ-ын дарга С.Туул, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн эрхлэгч С.Хишгээ, НЭМГ-ын харьяа эмнэлгүүдийн НҮЭМ зохицуулагч, Дүүргийн ЭМН-ийн эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын эмч нар, амаржих газруудын чанарын албаны дарга нар, дүрс оношлогооны эмч нар, ВВВВ  лабораторийн эмч нар болон ХХЭМБ-ын эмэгтэйчүүдийн эмнэлгийн төлөөлөл нийт 90 гаруй хүн оролцох аж. Энэхүү сургалтаар төрөлхийн болон удамшлын эмгэгийн оношлогоо, урьдчилан сэргийлэх ВВВВ  талаар ВВВВ  мэдлэг хандлагыг өөрчлөх, сайжруулах, лабораторийн эмч нарын биохимийн скрининг шинжилгээний мэдлэгийг дээшлүүлэх зэргийг ярилцах юм.
Уг сургалтыг олон улсын “Дауны хамшинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан сүүлийн хоёр жил ЭХЭМҮТ, НЭМГ хамтран дауны хамшинжийг эрт илрүүлэх, оношлох тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа ба энэ удаагийн сургалтаар эх барих, эмэгтэйчүүдийн эмч, лабораторийн эмч нарт зориулж байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)