АНУ батлан хамгаалахын төсвөө багасгажээ
- 2013-04-18
- Дэлхий
- 0
-Дэлхийн цэрэг дайны холбогдолтой зарлага өнгөрсөн онд 1.75 их наяд ам.доллар байсан нь сүүлийн 15 жилийн туршид анх удаа буурсан үзүүлэлт болж байгаа бөгөөд 2011 оныхоос 0.5 хувиар багассан тухай дэлхийн асуудал эрхэлсэн Стокгольмийн олон улсын хүрээлэн /SIPRE/- гээс мэдээлжээ. Зөвлөлтийн холбооны улсууд задран тусгаарласнаас хойш АНУ-ын батлан хамгаалахын зарлага анх удаа 40 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Харин ОХУ, Хятад Улс батлан хамгаалахын зарлагаа ихэсгэсэн үзүүлэлтээр тэргүүлэгч гурван орны тоонд багтсан байна-
Стокгольмийн хүрээлэн цэрэг дайны холбогдолтой зарлагад зэвсэгт хүчинд зориулах төрийн зарлагууд /цэргийн сургуулилтын туршилт, сургалт г.м/, цэргийн албан хаагчдад зориулагдах мөнгөн болон бусад зарлага, үйлчилгээний зарлага, цэргийн зэвсэг, төхөөрөмж худалдан авах зарлага, цэргийн байгууламж, судалгаа шинжилгээний ажлын боловсруулалтын зарлага, цэргийн байгууламжын зарлага зэргийг нийтэд нь оруулсан байна. Цэрэг дайны холбогдолтой дэлхийн нийт зарлага 2012 онд 1.753 их наяд ам.доллар буюу дэлхийн дотоодийн нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг бүрдүүлсэн байна. Мөн тус хүрээлэн цэргийн төсөвтөө хамгийн их анхаарал хандуулдаг 15 орны жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг АНУ урьдын адил тэргүүлсэн хэвээр бөгөөд 682 тэрбум ам.долларыг эл салбарт тусгасан нь тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4.4 хувийг бүрдүүлж байгаа юм. Жагсаалтыг Хятад Улс 166 тэрбум ам.доллар /ДНБ-ий хоёр хувь/, ОХУ 90.7 тэрбум ам.доллар /ДНБ-ий 4.4 хувь/-аар тус бүр удаалжээ. Эдгээр улсын араас Их Британи 60.8 /2.5/, Япон 59.3 /1.0/ тэрбум амдолларын төсвөөр жагссан бөгөөд эхний таван орон л дэлхийн цэрэг дайнтай холбоотой нийт зарлагын 60 хувь буюу 1.06 их наяд ам.долларыг бүрдүүлсэн байна. Энэхүү жагсаалтад Франц /58.9/, Саудын Араб /56.7/, Энэтхэг /46.1/, Герман /45.8/, Итали /34.0/, Бразил /33.1/, Өмнөд Солонгос /31.7/, Австрали /26.2/, Канад /22.5/, Турк /18.2/ тэрбум ам.доллараар багтсан байна. АНУ- ын цэргийн төсөв 2012 онд зургаан хувиар буурсан үзүүлэлттэй ч энэ нь 2001 оныхоос 69 хувиар дээшилсэн үзүүлэлт байгаа юм. АНУ Батлан хамгаалахын зардлаа өнгөрсөн жил ийн бууруулсан байхад Орос, Хятад улс зарлагаа 16, 7.8 хувиар ихэсгэсэн байх юм. АНУ-ын цэргийн зарлагын багасалт нь тус улсын эдийн засгийн төсөв, зогсонги байдал болон Афганистаныг чиглэсэн томилолт багассантай холбоотой гэж судлаачид дүгнэжээ. Мөн АНУ-ын түнш гэдэг утгаараа НАТО-гийн байдал ч тус улсад хамааралтай. “SIPRE”-ийн шинжээчдийн дүгнэснээр, Афганистанаас НАТО-гийн цэргүүдийг гаргахтай хамааралтайгаар АНУ-ын цэргийн төсөв цаашид ч багасах хандлагатай байгаа аж. Дотоодын нийт бүтээгдэхүүний хувиар жагсаавал, Саудын Араб 8.9 хувиар хамгийн дээд үзүүлэлт илэрхийлсэн бол АНУ, ОХУ 4.4 хувиар хоёдугаарт жагсчээ. Харин үлдсэн орнуудын хувьд эл ноогдол нь харьцангуй бага аж. Шинжээчид болон АНУ-ын Үндэсний тагнуулын зөвлөлөөс гаргасан урьдчилан таамгаар 2025 он гэхэд Хятад Улс батлан хамгаалахын цогц шийдлээрээ дэлхийг байлдан дагуулах аж. Энэхүү богино хугацааны төсөл нь “хятад мөрөөдөл”-ийн нэгээхэн хэсэг агаад энэ нь барууны орнуудын зүгээс Ази болон Ази Номхон далайн бүс нутагт тогтоох гэсэн стратегийн сонирхол, ноёрхлыг халах, хяналтдаа байлгах мөрөөдөл билээ. Түүнээс гадна Хятад Улс Япон, Вьетнам, Филиппинтэй газар нутгийн маргаантай хэвээр байгаа нь батлан хамгаалах албаа сайжруулахаас өөрцгүй гэлтэй. Хятад Улс усанд шумбагч цөмийн онгоц болон стратегийн бөмбөгдөгч бүхий стратегийн хүчнээ төгс болгох зорилгоор шилдэг төлөвлөгөө боловсруулж буй. Ойрын арван жилийн хугацаанд тус улсад ОХУ-ын хамтын бүтээл тавдугаар үеийн харвагч онгоц бий болох гэнэ. Дэлхийн улс орнуудын бизнес, эдийн засгийн чиглэлээр судалгаа, дүн шинжилгээ явуулагч “IHS Global Insight” компанийн онцолсноор, Хятад Улсын цэргийн төсөв 2011-2015 онд хоёр дахин өсөх агаад батлан хамгаалахын зарлагаараа Ази Номхон далайн бүс нутгийн бусад орноо хол орхих гэнэ. Гэхдээ АНУ-ын хэмжээнд очтол ч хол байгаа аж. Түүнээс гадна хоёр улсын зэр зэвсгийн хооронд чанарын асар ялгаа бий гэнэ. Тухайлбал, АНУ-д цэрэг дайны зориулалттай бөмбөгдөгч онгоц 11 байгаа бол Хятадад ердөө л нэг бий. Тиймээс Хятад Улс тоон үзүүлэлтээ чанарын өөрчлөлттэй хавсран өргөжүүлэхэд цаг хугацаа л шаардлагатай юм. Ер нь бол АНУ болон НАТО зэвсгээ шинэчлэн нэмэх шаардлагагүй мэт. Тэдний цэргийн хүчин бүс нутгийн мөргөлдөөнтэй орнуудын тулаанд өргөнөөр дайчлагдаж буй. Зөвлөлтийн үеийн оросуудын аюул ард үлдсэн ч Оросын үе аюултай хэвээр буй. Харин Хятадынх хэдхэн “алхмын” цаана байна. АНУ цаашид цэрэг дайны холбогдолтой төсвөө багасгахаар төлөвлөсөн агаад 2013 онд 87 тэрбум, 2017 он гэхэд бүр 259 тэрбум ам.доллараар бууруулах аж. Ойрын 10 жилд АНУ эл салбарын төсвөөсөө 487 тэрбум ам.доллар хэмнэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Сэтгэгдэл (3)
aUubZIvyxmBooJ (188.143.232.35)
xz2VgE http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
rzDGQyhBcap (188.143.232.35)
jdv0xC http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
eHpguAtgi (188.143.232.41)
8XKXbD http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com