Чөлөөтийн 14 тамирчин ДАШТ хүч үзнэ

Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 13-18-нд Болгарын нийслэл Софи хотноо болно. Тэмцээнд 1993-1995 онд төрсөн 18-20 насны залуу тамирчид өрсөлдөх бөгөөд эрэгтэйчүүд 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120, эмэгтэйчүүд 44, 48, 51, 55, 59, 63, 67, 72 кг-ийн жинд барилдах юм. Дөрвөн дэвжээнд зэрэг үргэлжлэх тус тэмцээнд олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгчид ажиллана. Монгол Улсаас олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах ажээ.

Залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

ЭРЭГТЭЙ:

50 кг: С.Бат-Амгалан
60 кг: Б.Номин
66 кг: Э.Тэмүүжин
74 кг: Б.Өлзийсайхан
84 кг: Б.Нямбаяр
96 кг: Э.Төгөлдөр
120 кг: Э.Оюунболд

ЭМЭГТЭЙ:

44 кг: Г.Мөнхцэцэг
48 кг: А.Цэндсүрэн
51 кг: Э.Даваачимэг
55 кг: П.Орхон
59 кг: С.Цэрэнчимэд
63 кг: Б.Нямгэрэл
67 кг: Б.Золзаяа

Баг тамирчид дасгалжуулагч Ц.Баярсайхан, О.Пүрэвбаатар, Т.Сүхбаатар нарын удирдлага дор дэлхийн аваргад зодоглоно.

Сануулахад, өнгөрсөн жил Тайландын Паттая хотод болсон залуучуудын ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд Э.Бэхбаяр алт, 74 кг-ийн жинд Б.Нямбаяр хүрэл, эмэгтэй 51 кг-ийн жинд Э.Даваачимэг алтан медаль хүртсэн билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)