Ахмад сагсчид төрийн дээд одон медаль хүртлээ

Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг үүсч хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтэн, тамирчдыг төрийн дээд одон медалиар шагнасныг өчигдөр Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, мөн ССАЖЯ-ны харьяа Спортын Бэлтгэлийн төвийн дарга МУГТ Б.Наранбаатар нар гардуулан өглөө. Ингээд МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одонгоор Сагсан бөмбөгийн Алдрын танхимын гишүүн, сагсан бөмбөгийн анхны эмэгтэй спортын мастеруудын нэг Б.Оюун, Спортын мастер Д.Отгонцэцэг, Сагсан бөмбөгийн зүтгэлтэн, спортын мастер П.Бямбаа, Багш, дасгалжуулагч П.Сампилноров нарыг шагнасан байна. Мөн улсын 10 удаагийн аварга Монгол III сургуулийн багш, Спортын мастер Б.Болормаа, 21 дэх жилдээ улсын шүүгчээр ажиллаж буй Д.Энхсайхан нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа. Энэ үеэр ССАЖЯ-ны Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатарын санаачилгаар Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийг байгуулах, байнгын бэлтгэл сургуулилттай байлгахаар ажиллаж байгаа гэсэн баярт мэдээг дуулгалаа. Дашрамд дурьдахад Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо “М-СИ-ЭС Кока-Кола” компанитай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Спрайт 3-ын эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 3-12 ны хооронд Багануур, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотуудад зохион явуулах гэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)