Стрессийн шалтгаантай толгойн өвдөлт


ДЭМБ-ын тодорхойлсноор  толгойн өвдөлт 100 000 хүнд 83 000 тохиолдол бүртгэгдсэн. Европын орнуудын судалснаар 650 сая хүн амын 8-10% ба 65 сая нь ямар нэгэн байдлаар толгойн өвдөлттэй байдаг.
Олон улсын ангиллаар толгойн өвдөлтийг анхдагч болон хоёрдогч гэж ангилдаг.
1. Толгойн анхдагч өвдөлтөнд:
    Мигрень
    Хүчдэлийн толгойн өвдөлт
    Багцалсан толгойн өвдөлт
    Бусад анхдагч толгойн өвдөлтүүд хамаарагдана.
2. Хоёрдогч толгойн өвдөлтөнд
    Толгой хүзүүний гэмтэлтэй холбоотой өвдөлт
    Толгойн судасны эмгэгтэй холбоотой өвдөлт
    Гавлын доторхи судасны бус эмгэгтэй холбоотой өвдөлт
    Төрөл бүрийн хорт бодис, химийн бодисуудаар хордсон үеийн толгойн өвдөлт
    Шүд, нүүр, чих, хамар хоолойн эмгэгийн үеийн толгойн өвдөлт
    Сэтгэцийн эмгэгтэй холбоотой өвдөлт
     Стресс янз бүрийн орчны тааламжгүй нөлөөлийн улмаас үүссэн толгойн өвдөлт гэж ангилдаг.
Сүүлийн үед нийгэм эдийн засгийн байдал, эрүүл аж төрөх ёс алдагдсантай холбоотой стресст өртөх явдал ихэсч байна. Гадны янз бүрийн тааламжгүй нөлөөнүүд тухайлбал сэтгэлийн дарамтанд орох, гэмтэл авах, цус алдах, өлсөх, даарах зэрэг хор нөлөөт цочруулын улмаас хүн болон амьтны бие махбодид үүсч байгаа физиологийн хамгаалах урвал болох “хүчдэлийн байдал”-ыг стресс гэдэг. Өөрөөр хэлбэл стрессийн үед хүний биеийн бүх булчин чангарч агшдаг. Үүнтэй холбоотой толгойн өвдөх шинж илэрдэг. Толгойн өвдөлтийн бодит шалтгааныг тодруулахын тулд өвдөж байгаа газар давтамж цаг хугацаа гэх мэт онцлогыг нарийн тодорхойлох хэрэгтэй. Стрессийн үеийн толгойн өвдөлт нь судас агших, тэлэх механизмаар цусны эргэлтэнд өөрчлөлт орсонтой холбоотой судасны онолоор тайлбарлагдана. Мөн стрессийн улмаас толгойн өвдөлт сэдэрч болно. Энэ үед толгойн өвдөлт тархмал 2 талын байрлалтай зонхилон дагз зулай, зулай дух орчимд төвлөрнө.  Өвдөлтийн эрчим хүчтэй бус нэг хэвийн дарагдах чинэрэх шинж төрөхтэй. Лугшиж өвдөхгүй. Өвдөлтийн эрч хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Сэтгэц, вегетатив өөрчлөлт дагалдах, зүрх хэвлийгээр өвдөх, хуйх хүзүүний булчин эмзэглэлтэй болох зэрэг онцлогтой.
Иймээс стрессээс шалтгаалсан толгойн өвдөлтийн үед:
    Стрессийн хүчин зүйлийг арилгах зайлуулах,
    Ажил амралтын дэглэмийг зохицуулах,
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)