Гэмтэлийн эмч нарын ажил хаялт үр дүнд хүрсэнгүй

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар өчигдрөөс төлөвлөгөөт мэс засал хийхгүй, улмаар тайван суулт хийж эхэлсэн. Тэдний ийнхүү эсэргүүцэл илэрхийлж байгаа шалтгаан нь тус эмнэлэгт Ц.Энхбаяр гэх эмэгтэй тус эмнэлгийн даргаар томилогдож ирж байгаатай холбоотой гэх. Харин тус эмнэлэгт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвал тушаал гаргасан байна.

Уг тушаалд “ГССҮТ дээр үүссэн нөхцөл байдлыг судлан, уг төвийн хэвийн үйл ажиллагааг хангах. Хууль бус үйлдлээ үргэлжлүүлсний улмаас тусламж, үйлчилгээний хүлээгдэл чирэгдэл үүсэх, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд хууль бус ажиллагааг зохион байгуулсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага тооцож ажиллахыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал /Ц.Энхбаяр/-т үүрэг болгосугай” гэжээ. Тэгэхээр улс төрийн томилгоо хэмээн эсэргүүцэж байсан тус эмнэлгийн эмч ажилчид суулт хийгээд нэмэргүй бололтой. Эрүүл мэндийн сайд гаргасан тушаалаасаа буцахгүй гэдгээ энэ удаагийн тушаалаараа батлаад байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.8.98)

    2013-11-12

    новшын эмч нар новшуу шүү дээ