Хүмүүс нэг жилд дунджаар 97 удаа бэлгийн харьцаанд ордог

Өнгөрсөн үед ч гэсэн хамгийн сайхан зүйлд тооцогддог байсан бэлгийн харьцаа нь өнөөдөр ч гэсэн амьдралыг аз жаргалтай болгож амьдралын эрч хүч болсоор байна. Магадгүй насанд хүрэгчдийг илүү аз жаргалтай болгодог зүйлсээс хамгийн чухал нь аль нь вэ гэж асуувал бэлгийн харьцаа эхний байранд орох болвуу.

АНУ–ын эрүүл мэндийн хүрээлэнгээс дэлхийн 28 улсын 16 – 55 насны 1850 хүний дунд явуулсан судалгаанаас дээрхийг тодорхой харж болно.

Дэлхий дээр хамгийн сайхан зүйл юу вэ? гэж асуухад эрэгтэйчүүдийн 22% нь бэлгийн харьцаа гэж хариулсан бол түүний дараагаар найзуудтайгаа хөгжилдөх 18%, спорт 10% гэх зэргээр санал өгчээ. Эсрэгээр эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй харьцуулахад бэлгийн харьцаа гэж санал өгсөн хүн бага байсан бөгөөд 10% нь ийм хариулт өгчээ. Эндээс ажиглагдах зүйл нь цагаан арьстан болон дорнын хүмүүсийн ялгаа юм. Европ болон америкчуудын 35% нь секс хамгийн сайхан зүйл гэсэн бол эсрэгээр дорнынхоны 5% нь л ийм хариулт өгсөн байна.

Энэхүү судалгаанаас харах юм бол нийт оролцогчдын нэг жилд дунджаар 97 удаа бэлгийн харьцаанд ордог байна. Харин улс тус бүрээр нь авч үзвэл АНУ – ийн иргэд 124 удаа, Грек 117 удаа, африк 116 удаа, Шинэ Зеланд 115 удаа, Хятад 72 удаа, Тайван 65 удаа, Хонконг 63 удаа, Япон 36 удаа, Өмнөд Солонгос 65 удаа гэх мэтээр гарч байна.

Эрт үед Грект нэгэн хуульч “Эцэг эхийн үүргээ умартахгүйн тулд 1 сард 3 удаа бэлгийн харьцаанд орж байх хэрэгтэй” гэж хэлсэн байдаг ба шашны шинэтгэл хийсэн Лютер “40 насандаа эмэгтэйчүүд долоо хоногт хоёр удаа буюу жилд 104 удаа бэлгийн харьцаанд орж байхад ямарч хоргүй” гэж тэмдэглэсэн байна. Дээрх хүмүүс ерөнхийд нь хувийн үзэмжээр бичиж байсан боловч тухайн үед бэлгийн харилцааны талаар ярих нь хаалттай зүйл байсан.

Гэвч өнөөдөр илүү нээлттэй болж бэлгийн амьдралын талаар илүү яригдах болж байгаа бөгөөд энэ нь хүний амьдралд олон талаар нөлөөлж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ... (124.158.72.180)

    2013-11-07

    zasss buten jild ch arai ch iim baga hiihguie, barag 7 honogt hiih l too bnashd naad chin

  • (180.149.78.20)

    2013-10-02

    Дэндуу бага тоо бна 160 лав буухгуй. Магадгуй 192 хурч мэдэх юм биш уу

  • Zochin (202.72.243.229)

    2013-09-30

    jild 36 ch geh shig bitgii ingej shaaj bgaach

  • (122.201.18.245)

    2013-09-30

    МАН МАХН-ын улс тєрч євгєд эмгэд арай бага хийдэг байх аа Залгих гээд зав багатай Засрах гээд засаа жижигтэй болсон юм шиг.Тэгээд ч санаа байвч сачий нь дутдаг биз Хоосон дур