Шүлхийгээр өвчилсөн 29 үхрийг устгалаа
- 2013-09-30
- Эрүүл мэнд
- 0
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутаг, Бурхант хэмээх газарт нутаглаж буй малчин Ж-гийн үхрээс шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ. Урьдчилсан шинжилгээгээр шүлхий биш гэсэн хариу гарсан ч хоёр дахь шатны нарийн шинжилгээгээр шүлхий өвчин болох нь энэ сарын 26-нд тогтоогдсон байна. Энэ сарын 29-ний байдлаар Халхгол сумын хэмжээнд шалган нэвтрүүлэх ариутгал, хяналтын постод нийт 45 хүн ажиллаж, аймгийн төв болон бусад чиглэлд зорчих хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа юм.Голомтод шүлхийгээр өвчилсөн нийт 29 үхрийг устгалд оруулжээ. Харин Ялалт багийн ойр орчмын 50 өрхийн 10.000 орчим малыг вакцинжуулахаас 6903 мянган үхэрт урьдчилан сэргийлэх тарилга хийсэн байна. Түүнчлэн энэ сарын 27-нд Булган аймгийн Хангал суманд бог мал үхрийн дуут хавдар өвчнөөр өвчилжээ. Иймээс сумын Засаг даргын тушаалаар 15 хоногийн хөл хорио тогтоож, 500 үхрийг вакцинжуулаад байгаа юм.

Сэтгэгдэл (0)