Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлж байгаа хүмүүст хатуу арга хэмжээ авахыг сайд үүрэгдлээ

“Эрүүл мэндийн иргэний хяналт шинжилгээний зөвлөл” ТББ-аас эрүүл мэндийн салбарыг улстөржүүлээд байгаа хүмүүст арга хэмжээ авах шаардлагыг хүргүүлэх талаар өнөөдөр  мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр “ГССҮТ-ийн дарга удирдлагын томилгоотой холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл байдлыг судлан үзэж, тус эмнэлэг дээр шинжээчдийн багийг томилон ажилуулсаны үндсэн дээр ГССҮТ-ийн Эмч ажилчдын түр хороо, Эмнэлгийн эмч ажилчдын үйлдвэрчний эвлэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Одонтуяа нарт шаардлага  хүргүүлэхээр боллоо. Бид шаардлагынхаа хариуг долоо хоногийн дотор авах бөгөөд өгөөгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээнд шилжинэ гэдгээ мэдэгдлээ”.

Энэ үеэр ТББ-ын тэргүүн Т.Оюунаа хэлэхдээ “ГССҮТ-ийн дарга удирдлагын томилгооны асуудлаас болоод эмч нар  өвчтөн эмчлэхгүй, хуваарьт мэс заслыг хийхгүйгээр иргэдийн амь насыг  эрсдэлтэй байдалд оруулж байгаа байдлыг  маш хариуцлагагүй үйлдэл гэж дүгнэж байна.эмнэлгийн эмч, ажилчид Эрүүл мэндийн сайдын 2013 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 352 тоот тушаалыг эсэргүүцэн эмч эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл Түр хороог байгуулсан байгаа. Тиймээс бид Түр хороонд энэ увайгүй үйлдлийг нэн даруй даруй таслан зогсоох шаардлагыг хүргүүлж мөн адил хүргүүлж байгаа.  ГССҮТ-д  эмч ажилчдын хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн үү гэвэл мэдээж үгүй. Өнөөдөр тухайн эмнэлгийн  байгууллагын үйл ажиллагааны менежментийг сайжруулах асуудал яригдаж байхад  тангараг өргөсөн эмч, ажилчид  ажлаа хаяж байдаг. Түүнчлэн нэгэнт нөхцөл байдал ийм болчихоод байхад салбарын сайдыг орхиж болохгүй байх.  Хэрвээ Эрүүл мэндийн сайд өөрийн гаргасан шийдвэр зөв, эрүүл мэндийн салбарт шинэчлэл авчирна гэж үзэж байгаа бол шийдвэрээ хамгаалах ёстой. Монгол Улсад албан ёсоор тангараг өргөдөг цэрэг, эмч гэсэн хоёрхон мэргэжил байгааг хүн болгон мэднэ. Цэргийн хүн тангаргаасаа няцвал шууд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Тэгвэл өнөөдөр тангаргаа няцчихаад байгаа эмч нар яагаад хариуцлага хүлээхгүй байна вэ. Эмч хүн ямар ч нөхцөлд өргөсөн тангарагтаа үнэнч  байх ёстой. Тэр  ч утгаараа тэдгээр эмч, ажилчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Эрүүл мэндийн сайд  ялангуяа эрүүл мэндийн салбарыг улс төржүүлж байгаа хүмүүст хатуу арга хэмжээ авах ёстой”гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • BULTGER (202.131.225.197)

    2013-10-03

    ENE BALAIR AVGAIG SOLIOCHEE ENHBAYRIN TULUU YAALDAA TGD ALGIIN CHINEE OHINIIG YALAA HARAMSMAR UMAA SONGULIAR UILJ IREED HUSTAAD BSAN UURU HUUHDE ALDAJ BAISAN GEE BZIDE YSAN MUUHAI 2 NUURTEI NOVSH VE

  • DD (103.11.193.38)

    2013-10-02

    Бас л ЭНХБАЯР.УДВАЛ ЭНХБАЯР НЭРЭНД ЯААСАН ХАЙРТАЙ ЮМ. БОЛОХГҮЙ БОЛ өөр ЭНХБАЯРЫГ ЗҮТГҮҮЛЭЭЧ

  • zochin (124.158.109.223)

    2013-10-01

    yamar soliordog garuud ve. yagaad uls torjij bolohgui gej UDVAL said uls torjood bgaa biz dee

  • (124.158.93.71)

    2013-09-30

    UDVAL 1 HUNII TULUU BUTEN JIL ULS TUR HIIJ ERUUL MENDIIN SALBARIIG HAYSAN .ODOO NEG HUNII TULUU BUHEL BUTEN 500 GARUI EMCH AJILLGSADTAI GEMTLIIN HAMT OLNIIG DOROMJILJ BGAA UVAIGUI UILDLIINHEE TULUU UNAH YOSTOI