”Настнуудын хэлж буй ирээдүйг бид хүсч байна” хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн орнуудад Олон улсын ахмадын өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтоод 23 жил өнгөрч байгаа бөгөөд энэ жил НҮБ-аас Олон Улсын Ахмадын Өдрийг “Настнуудын хэлж буй ирээдүйг бид хүсч байна” уриан дор тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриалжээ.

Энэхүү уриалгыг Монгол улс хүлээн авч, өнөөдөр ахмадын эрүүл мэндийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Геронтологийн үндэсний төвийн төлөөллүүд оролцож байна. Дэлхий дахинд төдийгүй Монгол улсад 60-аас дээш настны эзлэх хувь жилээс жилд өсөх хандлагатай байгаа юм. Тодруулбал, манай улсад 2000 онд 60-аас дээш настнууд 149 мянга орчим байсан бол одоо 240 мянга гаруй болж, нийт хүн амын 7,1 хувийг эзэлжээ. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлснээр дээрх тоо 2040 он гэхэд 670 орчим мянга болтлоо өсөж, нийт хүн амын 16,7 хувьд хүрнэ гэж тооцоолсон байна.

 Энэ жил ахмадын эрүүл мэндийг дэмжих сарын ажлын хүрээнд эрүүл мэнд болон амьдралын чадварыг сайжруулах, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэх, иргэдэд хэрхэн эрүүл насжих талаар сургалт сурталчилгаа явуулахын зэрэгцээ ирээдүйд настан болох залуу үеэ эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг чухалчилж буйгаа албаны хүмүүс хэллээ.

 Эрүүл мэндийн сайдын 2013 оны есдүгээр сарын 26-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын 356 дугаар тушаалаар жил бүрийн аравдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарласан. Үүнтэй уялдуулаад сарын аяны төгсгөлд буюу 10 дугаар сарын 30-ны өдрийг “Эцэг эхдээ талархах өдөр” болгохыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал уриалж, уламжлал болгохоор тогтжээ.  

Энэхүү хэлэцүүлэгт оролцсон ахмадууд өөрсдийнх нь олон жилийн турш хуримтлуулсан ажлын туршлага мэдлэгийг залуу үеийнхнийг ашиглаж, төрөөс ахмадуудад тохирсон ажлын байрыг гаргахыг хүсч байгаагаа илэрхийлж байсан. Түүнчлэн ахмадуудад зориулсан мэргэжлийн эмч, сувилгааны төвтэй болох, сум бүрт ахмадын хөгжлийн төв байгуулах, настнуулдад зориулсан телевизийн сувагтай болох зэрэг нийгмийн олон асуудлыг шийдэх шаардлагатай гэдгийг онцлов.  

Мөн “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын ажлын хүрээнд хүн амыг эрүүл насжихад бэлтгэх эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгааг өргөжүүлэх, ахмад настанд үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, ахмад настны сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, харааны сулрал, ясны сийрэгжилттэй тэмцэх зэрэг тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, өвчний улмаас бусдын асрамжинд байгаа настнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээг гэрт нь хүргэх, эрүүл насжилтыг дэмжсэн үйл ажиллагааг бүх насныханд зориулан явуулах зэрэг арга хэмжээг эрүүл мэндийн бүх байгууллагуудаа оролцуулан зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.37)

    2013-10-02

    СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358 СХД Ар Гүнтэд Эрүүл тэгшхэн Фермерийн зориулалттай 5га газар яаралтай зарна. Жич Байр машин санаанд нийцвэл оролцуулж болно. ХУД 10-р хороо Морингийн даваанд 8*8 хэмжээтэй апалкаар бариад тоосгоор өнгөлсөн мансарттай, шалны халаалттай, бохирын системтэй, Блокон гражтай тохилог өвлийн сууц 0,5 хашаа зарна. Утас: 88030503 91535358