Клиникийн эм судлалын баг сонгон шалгаруулна

Эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлалын дагуу зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй хангах, эмийг оновчтой зөв сонгох зорилгоор Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн VII жагсаалтыг боловсруулах клиникийн эм судлалын багийг 7-10 хүний бүрэлдхүүнтэй сонгон шалгаруулна.

ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн загвар жагсаалтыг боловсруулахад баримталж буй бодлогод үндэслэн өмнө мөрдөгдөж ирсэн зайлшгүй шаардлагатай эмийн зургаан удаагийн жагсаалтад үнэлгээ дүгнэлт өгч, эмийн эмчилгээний удирдамжид тулгуурлан Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн VII жагсаалтыг дараах гурван чиглэлээр боловсруулна. Үүнд:

 1. Үндсэн эмийн жагсаалт (Эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээнд эн тэргүүний хэрэгцээнд байх, өндөр идэвхтэй, аюулгүй, эдийн засгийн үр ашигтай эмийн жагсаалт) - Анхан шатны болон аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэрэглэх эмүүд

 2. Нэмэлт эмийн жагсаалт (Зонхилон тохиолдож байгаа өвчин эмгэгийн үед зайлшгүй хэрэглэгддэг боловч үнийн хувьд харьцангуй өндөр байдаг эмийн жагсаалт) - Төв болон клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэгт хэрэглэх эмүүд

 3. Тусгай тэмдэглэгээт эмийн жагсаалт (Эмийн идэвхи аюулгүй байдлын хувьд бусад эмнээс илүү, үнийн хувьд харьцангуй хямд эмийн жагсаалт):

 - Нас болон жингийн хязгаарлалт заасан эм

 - Хүүхдийн эмүүд

  Клиникийн эм судлалын багийг Эрүүл мэндийн яамны Хүний эмийн зөвлөл сонгон шалгаруулах бөгөөд сонгогдсон баг нь тус зөвлөлөөс томилогдсон Зөвлөх багийн зөвлөмжийн хүрээнд ажиллана.

  Хугацаа: 2013 оны 10 дугаар сарын 15-наас 2014 оны 01 сарын 31 хүртэл

 Санхүүжилт: Эрүүл мэндийг дэмжих сан

 Багт тавих шаардлага:

 Багийн бүрэлдэхүүн:

 • Багийн ахлагч

 • Клиникийн эм судлаач

 • Клиникийн эм зүйч

 • Бусад ( зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, сэтгэцийн эрүүл мэнд, хавдар судлалын чиглэлээр мэргэшсэн эмч нар болон эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал бүрээс эмч мэргэжилтнүүдийг оролцуулна)

 Багийн гишүүнд тавигдах шаардлага:

 1. Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

 2. Анагаах ухааны дээд боловсрол эзэмшсэн

 3. Эрдмийн болон мэргэжлийн зэрэг, цолтой

 4. Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй

 5. Эм үйлдвэрлэгч, борлуулагчаас хараат бус байх

 Гишүүдийн бүрдүүлэх материал:

 1. Анкет /маягт№1/

 2. Анагаах ухааны дээд боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх

 3. Эрдмийн цол болон мэргэжлийн зэргийг нотлох баримтыг наториатаар гэрчлүүлсэн хуулбар

 4. Ажиллаж буй байгууллагын тодорхойлолт

 5. Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн урьдчилсан мэдэгдэл (УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан маягтаар)

 6. 4х6 хэмжээтэй 2 хувь зураг

  Үндэсний Зайлшгүй шаардлагатай эмийн VII жагсаалтыг боловсруулах клиникийн эм судлалын багт орж ажиллах хүмүүсийн материалыг 2013 оны 10 дугаар сарын 15-ны дотор Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэст хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг /51/ 264239 дугаарын утсаар авна уу.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)