Гэмтэлийн эмнэлэгийн 250 гаруй эмч, ажилтан халагдах өргөдлөө өгнө
- 2013-10-03
- Эрүүл мэнд
- 0
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд шинэ даргаа эсэргүүцэн, үүнийгээ олон хэлбэрээр илэрхийлж буй.Тэгвэл энэ тухайгаа тус төвийн эмч мэргэжилтнүүд өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ дуулгалаа.
Тэд Эрүүл мэндийн сайд Н.Удвал сонгон шалгаруулалт явуулалгүйгээр тус эмнэлгийн даргаар Ц.Энхбаярыг томилсон нь хууль бус үйлдэл. Иймээс тус томилгоог нэн даруй цуцлах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьлаа. Хэрэв томилгоогоо цуцлахгүй бол тэмцлийн хэлбэрээ эрчимжүүлнэ гэдгээ дахин мэдэгдлээ. Өмнө ч бас энэ мэдэгдлийг тус эмнэлгийн эмч ажилтнууд хэлж байсан.
Харин одоо тус эмнэлэг дээр нөхцөл байдал ямар байгаа талаар ийн ярив. Эмнэлгийн 80 гаруй ажилтан халагдах өргөдлөө бичсэн бөгөөд тэдний эсэргүүцлийг хүлээн авч, томилгоог цуцлахгүй бол ГССҮТ-ийн 250 гаруй ажилтан бүгд өөрсдийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгөх гэнэ.
Түүнчлэн “Эрүүл мэнд, иргэний хяналт, шинжилгээний зөвлөл” ТББ-аас ГССҮТ-ийн ажил хаясан эмч нарт хариуцлага тооцох хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хүргүүлээд байсан. Энэ талаар ГССҮТ-ийн эмч нар хариуцлага тооцох эрхзүйн үндэслэл байхгүй, тус эмнэлгийн эмч, ажилтнууд есдүгээр сарын 26-нд ажил хаялт зохион байгуулсан, энэ үеэр төлөвлөгөөт хагалгааг түр хойшлуулж, яаралтай мэс засал хийж байсан. Харин 27-ны өдөр өмнөх 26 болон 27-нд хийхээр төлөвлөсөн байсан 20 гаруй мэс заслыг ч хийсэн. Тиймээс ажлын хариуцлага алдсан зэргээр хариуцлага тооцох үндэслэл байхгүй хэмээн өөрсдийн байо суоиа илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)