Эрүүл мэндийн салбарын нийт зардалын 7 хувь л цалин урамшуулалд хуваарилагддаг

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн сайдад эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх асуудлуудыг тусгасан 2013 оны 1/81 тоот албан мэдэгдлийг хүргүүлж байсан. Уг мэдэгдэлд багтсан Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалин хөлсийг 3-5 дахин нэмэгдүүлэх саналыг Засгийн газар болон Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хороонд хүргүүлэх тухай шаардлагад Эрүүл мэндийн сайд дараах хариултыг өгчээ. Үүнд:

        Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, цалин хөлсийг 3-5 дахин нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авахыг мэдэгдсэн танай саналыг дэмжиж байна. Гэхдээ ямар ч тооцоо судалгаагүй, улс төрийн сэдэлтэйгээр, цагийн аясаар эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсийг тодорхой хэмжээгээр олон удаа нэмж ирсэн өнгөрсөн 20 гаруй жилийн түүх нь  бидэнд зохих сургамжийг үлдээлээ. Цалингийн нэмэгдэл нь ажилтнуудын амьдрал ахуйд эерэгээр нөлөөлж нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэхүйц хэмжээнд үр дүнгээ өгч чадсангүй. Тийм учраас ЭМЯ-наас Эмнэлгийн тусламж үйлчилгээний бодит өртөг тооцох” судалгааг хийлээ. Энэ судалгаа нь үйлчилгээний шатлал, эмнэлэг тус бүрээр тусламж үйлчилгээний бодит өртгийг тооцсон эрүүл мэндийн салбарын түүхэнд анх удаа хийгдсэн судалгаа болсон бөгөөд үр дүн нь эрүүл мэндийн ажилтны цалин урамшууллын асуудлыг шинжлэх ухааны үндэстэй шийдвэрлэх баримт нотолгоо болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой боллоо.

        Тухайлбал, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дотрын эмчийн амбулаторийн нэг үзлэг 19, 900 төгрөг, ерөнхий мэс заслын нэг үзлэг 33000 мянган төгрөг, чих хамар хоолойн үзлэг 29 мянган төгрөг, нүдний эмчийн үзлэг 28000 төгрөг гарч байна. Хавдар судлалын үндэсний төвийн амбулаторийн мэс заслын нэг үзлэг 21000 төгрөг, хими эмчилгээний нэг тохиолдол 106,3 мянган төгрөг, туяа эмчилгээ 59,9 мянган төгрөг болж байна. Танай санал болгож байгаа 1,5 сая төгрөг бол дээрх судалгааны бодит өртөг, түүний дотор ажилтны цалинд ногдох хувь хэмжээтэй харьцуулахад хамаагүй бага байгаа юм. Олон улсын түвшинд эрүүл мэндийн салбарын нийт зардлын 30 хувь нь цалин урамшуулалд хуваарилагддаг бол манай улсад дөнгөж 7 хувьтай байгаа юм. Тийм учраас бид судалгааныхаа нотолгоо баримтыг үндэслэн цалин хөлсний бодитой түвшинг гаргаж зохих байгууллагуудад хүргүүлэхээр төлөвлөж байна гэжээ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.107)

    2013-10-05

    7%нь цалинд зориулдаг юм бол93%нь сайд дарга их хурлын гишуудийн халаас хэтэвчинд ордог юм байналдаа Эруул мэндийн салбарт хоронго монго тосовлосон уу тосовлосон .Гое юмаа тэгээл хумуус сайд дарга гишуун болох гээд чичрээд салгалаад дайрч зутгэх нь аргагуй юм байна шууд бух юм нь тунтийгээл гое юм байна тороос тэрбумжидаг нь аргагуй л юм