Удвал сайдын нэрийг баригч цахим ертөнцөөр хэсүүчилж байна
- 2013-10-08
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын нэр болон фото зургийг ашиглан 2013 оны 10 дугаар сарын 04-нөөс 05 -ны өдрүүдэд www.twitter.com цахим хуудсанд @UdvalNacag гэх нэрээр хуурамч хаяг шинээр үүсгэжээ.Энэүү цахим хаягаар дамжуулан Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс цахим хуудас хэрэглэгчидтэй харилцан бусдын нэр төрийг санаатайгаар гутаан доромжилж, эрүүл мэндийн болон бусад салбарын талаарх буруу ташаа тайлбар, ишлэлийг зориудаар олон нийтэд түгээж, цахим хуудас хэрэглэгч иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцэл үүсгэх, улмаар дургүйцэл, зэвүүцлийг төрүүлэх худлаа мэдээллийг тараах ажлыг зохион байгуулалттайгаар үйлдсэн байна.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын ажлын албанаас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын нэрийг барьж худал, буруу ташаа мэдээ, мэдээллийг тараасан энэхүү этгээдийг олж холбогдох арга хэмжээг авч өгөх хүсэлтийг Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Харилцаа холбооны зохицуулах газарт тус тус хүргүүлж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар боллоо.
Иймд www.twitter.com цахим хуудсан дахь @UdvalNacag гэх хаяг хуурамч болохыг ЭМЯ-ны Хэвлэлийн албанаас албан ёсоор мэдэгдэж байна.

Сэтгэгдэл (2)
Hereg a***** (122.201.28.98)
Eee eruul mendiin salbar buheldee unaj baigaa met gaduur baingiin aimshigtai medeelluud garlaa. Saidiin ajliin alba gej yu hiideg yu hariutsdag gazar baidag yum be? Eruul mendiin salbar ni unaj baihad yuuch hiihgui zuvluhgui baij, saidiin ner hunded haldlaa gej uhen hatan huutsulddug ni zuv uzegdel uu? uneheer gachin saihan bolgoj baigaa bol saidiin ner hundiig hen unagah yum be? Bolildoo
unsigch (103.26.194.41)
huuee saidaa,ded saidiigaa dahiad neg ergej haraachee!!! Naad hun chine uneheeriin medrel muu hun yum bishuu.