Эх нярайн эндэгдэл буурчээ

Улсын хэмжээнд 2012 оны мөн үед 55611 эх төрж байсан бол 2013 оны эхний 9 сард 58685 эх төрж урьд оны мөн үеийнхээс 4074 –ээр төрөлт нэмэгдсэн байна. 2012 оны мөн үед амьд төрсөн хүүхдийн тоо 55856 байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 59990 болж 4134 –өөр нэмэгджээ.  Улсын хэмжээнд эхийн эндэгдэл 2012 оны эхний 9 сард 28 гарсан бол 2012 оны эхний 9 сарын байдлаар 21 эх эндсэн байна. Эдгээрээс 15 эх Улаанбаатар хотод энджээ. Нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 2012 онд 15,1 байсан бол 2012 оны эхний 9 сард 14,2 болж буурсан байна.

 Нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 2012 оны мөн үед 10,2 байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 9,3 болж буурсан байна. Перинаталь эндэгдэл 2012 оны мөн үед 1000 нийт төрөлтөд 14,7 байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 14,1 байна. 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 2012 оны мөн үед 1000 амьд төрөлтөд 18,4 байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 17,6 болжээ.

Нийт нас барсан хүний тоо 2012 оны мөн үед 12820 байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 11989 болж 831 тохиолдлоор буюу 6,5 хувиар буурсан байна. 2012 оны мөн үед эмнэлэгт 530734 хүн хэвтэж эмчлүүлж байсан бол 2013 оны эхний 9 сарын байдлаар 540764 хүн эмнэлэгт эмчлүүлж 9333 хүнээр нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд эхний 9 сарын байдлаар 1 279 456 үзлэг хийгдсэн байна. Улсын хэмжээнд 29242 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж 10000 хүнд 104 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеийнхээс 3159 тохиолдлоор буюу 9,7 хувиар буурчээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.179.2.91)

    2013-10-09

    Zaluu saiddaa amjilt huseye. Yer ni biye barij suraarai. 2 hereldsenii hen uhaantai ni buruu gej ug bdag shuu

  • Zochin (202.179.2.91)

    2013-10-09

    Tegeed ter TV-iin setguulch yugaa dongosood bgaan be. Shaal heruulch tsaraitai huuhen. Said ch gesen buhimdaj l taaraashdee hun l yum chin. Albaar neg ih heruuliin chanartai uur amisgal burduulj ireed l...Tegeed bas ene site-uud gej bolovsrol muutai hognuudaar duuren bdag yum be. Huniig sogtuu ene ter geed l, Neg negneesee medeegee hulgailj tavisan. Yamar ch hereggui yum tavisan, zugeer l hogoo hog.