Эмийн үзэсгэлэн яармаг болж байна


Монгол Улсад эм хангамжийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр "Мишээл экспо"-д эрүүл мэндийн технологи, эм хангамжийн салбарын үзэсгэлэн яармаг болж байна. Уг үзэсгэлэнд ирсэн хүмүүс төрөл бүрийн витамины өргөтгөсөн худалдаанд ч оролцох боломжтой аж. Үзэсгэлэн яармагийн үеэр хөгшчүүлд даралт үзэхээс эхлээд анхан шатны үнэгүй үзлэг ч хийх юм байна. Сүүлийн үед гарсан эмчилгээний технологийг ч үзэсгэлэнгээс сонирхох боломжтой гэж зохион байгуулагчид нь хэлж байна. Сонирхуулж хэлэхэд улсын хэмжээнд хувийн эмийн сан 1800 гаруй, хувийн эм ханган нийлүүлэх байгууллага 150, хувийн эмийн үйлдвэр 38 байдаг гэсэн тоо гарчээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)