Эмнэлэгт хандсан ч тоогоогүй учир гадаа төржээ

Мексик улсад төрөх дөхсөн эмэгтэй эмнэлэгт ханджээ. Гэвч эмч нар түүнийг тоогоогүй учир эмнэлгийн гадаа талбайд тэсэлгүй амаржсан гэнэ. Тодруулбал, гурван хүүхдийн эх 29 настай Ирма төрөхөөр базлалт өгч эхэлсэн тул нөхрийнхөө хамт Оахака хотын гэрээсээ харанхуй шөнөөр олон цаг алхжээ. Өвдөлтөө тэсэхээ байсан тэрбээр зэргэлдээх Сан-Фелипе тосгоны эмнэлэгт хандсан аж. Гэвч эмч нар түүнийг "Төрөх хугацаа нь болоогүй байна. Тэгээд ч хүн хүч дутмаг байна" хэмээн буцаасан аж. Яах учраа олоогүй хосууд эмнэлгийн гадаа цаг гаруй зогссон ч эмэгтэйн ус гэнэт гарсан байна. Нөхөр нь сувилагч дуудах зуур хатагтай зүлгэн дээр амаржжээ. Хатагтайн хашгирах чимээг эмнэлэгт дугаарлан зогсч байсан нэгэн хүн сонссон аж. Тэрээр гадаа гарч, түүний зүлгэн дээр хүүхдээ төрүүлж буй агшинг буулгасан байна. Тэрээр зургийг хэвлэлийнхэнд өгснөөр дуулиан дэгджээ. Зарим хэвлэлд мэдээлснээр "Сүүлийн жилүүдэд Мексикт эхийн эндэгдэл өндөр байгаагийн нэг жишээ энэ юм" гэсэн байна. Одоогоор эх хүүгийн биеийн байдал хэвийн байгаа гэнэ. Уг хэрэг гарсантай холбогдуулан эмэгтэйг хүлээн аваагүй эмнэлгийн дарга Адриан Рене Крусыг албан үүргээс нь түдгэлзүүлсэн байна.

Эмнэлгийн гадаа амаржсан бүсгүйн амьдардаг Оахака хотод жирэмсэн таван эмэгтэй хүн тутмын нэг нь эмнэлэгт төрдөггүй гэсэн судалгааг 2011 онд гаргаж байжээ. ДЭМБ-ын хийсэн судалгаагаар Мексик, Ливи, Барбадос, Казахстан зэрэг улсад 100 мянган төрөлт тутамд 50 эх энддэг байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • dddddddddddddddd (103.29.144.27)

    2013-10-19

    aimar yum aa

  • suneri (103.26.194.125)

    2013-10-17

    tangaraga urgusun emch hvn haryalalttai bsan ch vgvi ch yaraltai tuslamj heregtei ved tusalj baih vvregtei arai debdvv horwoo vmaaa ***** gej emch bolnoooooooo

  • asuud***** (103.26.194.118)

    2013-10-14

    manai xajuugiin bairnii jijvvr egch owdood torox boloxod orxiin emch n irsnee tvrgen duud bi yu ch xiij chadaxgvi gisen. getel tvrgen ircheed xaryal***** bichig barimtgvi xvn awj yaw chadaxgvi geed yawchixsan. argagvin erxend ter jijvvr egchiig eej bid 2 ex barij awsan. burxen min manaid ch iim yum garaad bn. ter xvmvvsiig shiitgvvlmeer bn. ene darga shig. xaana xandax yostoin boldoo

  • Монгол улсын иргэн (103.26.194.38)

    2013-10-12

    Манай оронд дарга хариуцлага хүлээх гэсэн ойлголт байхгүй. Харин ч дарга болчихвол сайхан амьдрах ёстой гэсэн үзлээр өөрийнхөө жаргалийг хайдаг. хариуцлага хүлээх чадваргүй. Барилгаас хүн унаж үхээд байхад аль байгууллага буруутай байсныг тогтоодоггүй. Барилгын компань торгуулаад л өнгөрдөг. Хүүхэд нас бараад байхад Эрүүл мэндийн сайд нь өмөөрөөд л сэтгүүлчтэй \тулаад\ байдаг. Ер нь энэ дарга нарийг гадаадад эмчлүүлэх эрхгүй гэдгийг нь сануулаад сонгож байвал монголын Эрүүл мэндийн салбар дээшлэнэ шүү.

  • zochin (119.22.4.216)

    2013-10-12

    Mgld ch iimerhuduu asuudal zundu bna