Жирэмсний үеийн хориотой гоо сайхны хэрэгслүүд

Жирэмсэн бүсгүйн хэрэглэх гоо сайхны “хориотой” жагсаалтууд:
DBP (dibutyl phthalate).Хумсны будгийг бүр мөсөн хоригло. Яагаад гэвэл ургийн дааварт өөрчлөлт оруулах болон толгой өвтгөх, нүд загатнуулах болон ургийн амьсгалд асуудал үүсгэх хор хөнөөлтэй. Харин хумсаа будах хоббитой ирээдүйн эхчүүддээ дуулгахад яг та нарт зориулсан Beyond, OPI, Sally Hansen болон Essie зэрэг брендийн “3-free” гэсэн нэршилтэй хумсны будаг худалдаанд байгаа.

Хар тугалга (lead). Нэртэй брендүүдийн уруулын будгийн 60 гаруй хувь нь энэ бодисийг агуулж байдаг. L’Oreal, Maybelline, Cover Girl, Revlon гэх мэт. Хар тугалга ялангуяа жирэмсэн эх болон хүүхдийн эрүүл мэндэд аюултай гэгддэг байна.

Phthalate. Крем, нүүрний тос, уруулын будаг, хумсны будаг зэрэг удаан тогтоцтой болон үрчлээний эсрэг бүтээгдэхүүнүүдэд энэ бодис агуулагддаг. Эрдэмтэд уг бодисыг дотоод шүүрлийн булчирхайнд саад учруулан улмаар дааварт өөрчлөлт оруулж болзошгүй хортой бодис хэмээдэг.

Paraben. Чийгшүүлэгч, шампунь, ангижруулагч, нарны тос, үрчлээний эсрэг бүтээгдэхүүн, тоник гэх мэт олон төрлийн косметикт ихээр агуулагддаг ба эмэгтэй хүний дааврын эстрогенд нөлөөлөх, хэвлий дэх хүүхдийн эрүүл мэндэд сөрөг.

Салицилийн хүчил (salicylic acid). Уг бодис жирэмсэн эмэгтэйн хориотой жагсаалтанд заавал байх учиртай. Батганы эсрэг бүтээгдэхүүн, цэвэрлэгч, тоник зэрэгт агуулагддаг. Энэ нь арьсны гүнд нэвтрэн орж, үхсэн эсийг цэвэрлэхэд тусалдаг. Аспириний төрлийх.

Retinoid. Батганы эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.

Fragrance. Чийгшүүлэгч, үнэртэн, уруулын будаг, үнэр дарагчинд агуулагддаг.

Toluene. Хумсны бүтээгдэхүүнүүдэд агуулагддаг.

Formaldehyde. Удаан тогтоцтой хумсны будаг, хэлбэржүүлэгч цацлага, үсний будганд агуулагддаг.

P-phenylenediamine. Үсний будаг, сор, шүршигч шингэн, шампунь, ангижруулагчид агуулагддаг.

Butyl Acetate. Хумсны будгийг хагаруулдаггүй бодис.

Ethyl Acetate. Зарим хумсны будаг, сормуусны будаг, шүд цайруулагч, үнэртэй усанд байдаг.

-Жирэмсний эхний 3 сард маш хариуцлагатай хандаарай. Арьс болон үнэрлэх мэдрэмж чинь эмзэгшдэг тул удаан хугацаагаар хэрэглэсэн бүтээгдэхүүнээс мөн татгалзаж, косметикуудаа агаар салхины солилцоотой өрөөнд хадгалахыг илүүд үз.

-Тайлбар дээрээ цэвэр байгалийн гаралтай, органик гэсэн бичиг байсан ч гэсэн шошгийг нь сайтар судлан уншаарай. Багахан зэргийн химийн бодис агуулсныгаа тооцолгүй цэвэр байгалийн гэсэн байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ.

-Ихэнх нянгийн эсрэг бэлдмэл ихсээр дамждаг учраас урагт маш хортой нөлөөтэй. Харин тэдний цөөхөн нь л жирэмсэн эхэд хор хөнөөлгүй байдаг.

-Мөн гоо сайхнаар (нүүр будалт, маникюр педикюр) үйлчлүүж байгаа тохиолдолд ариутгал хийгдсэн эсэх, цэвэр байдлыг нь хянахад илүүдэхгүй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Ариука (122.201.22.146)

    2015-10-11

    Зааа бас ариа хэтрцэн юмаа.хэзээ нээх энэ бугдийг хориод байсийн.унэхээр бологуй байсан бол эмч нар хэлийш дээ.

  • amraa (183.99.134.193)

    2013-11-03

    Sonin yum a.nerteigeer ni amisgalj bolohgvi gechihmeer yum.boon aidas l ogohiin emegteichuuded.bvgd zvgeer ee bvsgbuchuud mini.harin gol ni taiwan l bai.

  • oonii (203.194.114.25)

    2013-11-03

    Ene arai bish yumaa. ene niigemd zoxitsoxgui zuwulguu bna.

  • zochin (202.179.12.24)

    2013-10-14

    Odoo tgd usee ch ugaahgui yawah hereg uu. Nuurendee tos turhehgui bn gej bhgii, nuurendee jaahan pudr tirhehgui bn gej bhgui shd. Tgd odoo yaah bolj bn aa