Баянзүрхийн иргэдэд үнэгүй үзлэг, эмчилгээ хийнэ
- 2013-10-17
- Эрүүл мэнд
- 0
Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос дүүргийнхээ иргэдэд үнэгүй үзлэг, эмчилгээ хийхээр болжээ. Энэ ажил маргааш бүтэн өдрийн турш болох ажээ. Тодруулбал, “Сонтем дент” шүдний эмнэлгийн эмч нар дүүргийн харьяат иргэдэд үнэгүй, үзлэг эмчилгээ хийх юм байна. Уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хорооноос хамтран зохион байгуулж байгаа юм байна. Үзлэг, эмчилгээ 12 дугаар хорооны нутагт байрлах иргэд Чулуун-Овооны автобусны буудлын зүүн талд байрлах дүүргийн иргэний танхимд болох юм байна.М.ӨЛЗИЙ

Сэтгэгдэл (0)