Дорнын зурхай
- 2013-10-18
- Эрүүл мэнд
- 0
Аргын тооллын аравдугаар сарын 18, баасан гариг. Билгийн тооллын 15, хоёр хар мэнгэтэй улаагчин могой өдөр. Өдрийн наран 07 цаг 39 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана.Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатгыг буцаах, өр барагдуулах, буг дарахад сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл (0)