Г. Цэен: Витамин С их хэмжээгээр удаан хэрэглэвэл ходоод шархалж, цоорох аюултай

Баянгол дүүргийн харьяа Эмүүжин хүүхдийн эмнэлэгийн тасгийн эрхлэгч Г.Цэентэй ярилцлаа.

-Намрын болон өвлийн улиралд хүүхдүүдийн дунд ямар өвчлөл их байдаг вэ?
-Намар өвлийн улиралд бага насны хүүхэд ханиад томуу тусах нь их байдаг. Гол шалтгаан нь сургууль цэцэрлэг эхлэсэнтэй холбоотой нэг доор олуулаа цугларах, бөөгнөрөл үүссэнээрбие биеэсээ халдвар авч, ханиад томуу ихэсэх магадлал өндөр байдаг. Мөн улиралын чанартай амьсгалын замын өвчлөл ихсэх үе, цаг агаарын тогтворгүй байдал нь өвчлөл нэмэгдэх шалтгаан болдог.  

-Эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрсэн үед нь дур мэдэж эм өгөх нь элбэг байдаг үүнд ямар нэг сөрөг нөлөө байдаг уу?
-Хүүхэд халуурлаа, хамраас шингэн нус гоожлоо гээд эцэг эхчүүд эмчид хандахгүй шууд эмийн санчид ханддаг. Манай хүүхэд халуураад байна ямар эм өгвөл зүгээр вэ? гээд эмийн санчаас асуугаад зөвлөсөн эмийг авдаг. Яг цагаа тулахад эмийн санч эм олгох үүрэгтэй хүн болохоос биш, хүний зовиур, шаналгааг асуугаад  өөрөө дур мэдэж эм өгөх ёсгүй. Үүнээс болоод эмийн замбараагүй хэрэглээ бий болдог бөгөөд эргээд хүүхдийг тухайн   эмэндээ дасалтай болох, дархлаа сулраад зогсохгүй эмийн хордлогонд орох магадлалтай .  Антибиотик эмийг олон төрлийг ойр ойрхон хэрэглэх юм бол   антибиотикийн хордлого болох төдийгүй  мөөгөнцөрдөх өвчин  үүсдэг. Дархлаа нь сулрасан хүүхэд дахин дахин өвдөх магадлал өндөр байдаг тул эцэг эхчүүд өвдөх бүрд эм уулгаж улам дархлаа сулардаг. Тиймээс аль болох эм тариаг баг хэрэглэж өвчлүүлэхгүй байх нь зүйтэй.  Жишээ нь: “Парацетамол” халуун буулгах эмийг  хүүхдийн халуун 38,5 хэмээс дээш халуурсан тохиолдолд 6 цагийн зайтай хэрэглэдэг эм.

Мөн хүүхдийн килограмм жинд нь тохируулан хэрэглэх хэд хоног уух вэ? Хэдэн цагийн зайтай уух вэ?
Гэдгийг тогтоохгүй хэрэглэсэнээр элэг гэмдээж эргэшгүй өөрчлалтанд оруулж цус алдах  аюултай төдийгүй хүүхдийн амь насанд  аюултай. Ер нь  ямар ч эмийг хэтрүүлэн хэрэглэх, буруу тун хэмжээгээр хэрэглэвэл хор болдог харин зөв оношилж, зөв тунгаар, зөв цагт нь, зөв хэрэглэвэл эм болдог гэдгийг байнга санах хэрэгтэй.   Дөнгөж ханиад эхлэх үед эм уух шаардлагагүй мэргэжилийн эмчид хандаад эм уух шаардлагатай байна уу үгүй юу гэдгээ тодруулаад эм хэрэглэх нь хамгийн зөв арга юм.

-Хүүхэд ямар нэг өвчин тусаад халуурах үед хүмүүс дархлаа нь сайн байна гэдэг энэ хэр үнэний ортой вэ?

-Гаднаас нян, вирус хүний биед орж ирэхэд хүний биеийн хамгаалалтын систем ажиллаж эхэлдэг ба үүний хариу  урвал  нь халууралт юм. Хэдий чинээ дархлаа сайн байна хариу урвал илүү тод явагддаг. Тиймээс  38.5 градусаас дээш халуураагүй тохиолдолд шингэн зүйл сайн уулгаад, толгойд  хүйтэн жин тавиад өгөх хэрэгтэй, яаран эм уулгах хэрэггүй.  Мөн хүүхдийг хэт их зузаалах нь халуун нэмэгдүүлдэг тул хувцасыг тохируулах нь зүйтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагаас хэзээ халууны эм уулгах мөн халууны эмийг эмчийн заавраар уух ёстой гээд нарийн заагаад өгсөн байдаг. Гэхдээ 38.5 градусын халуунд хүрээгүй байхад халуун даахгүй татдаг хүүхэд бас байдаг. Хэрвээ хүүхэд чинь халуун даахгүй татдаг бол  эцэг эхчүүд яаралтай эмчид хандах хэрэгтэй. Антибиотикийг ханиад хүрсэн эхний 2-3 хоногт уулгах шаардлагагүй, уусан ч үйлчилдэггүй учир нь вирусын халварын үе байдаг тул антибиотик эмчилгээ үр дүнгүй.  Эцэг эхчүүд  хүүхдийн халуун нь буугаад ханиад нь сайжраад ирэхээр эцэг эхчүүд антибиотик нь үйлчиллээ гэж андуурдаг, гэтэл өвчнийхөө үе шатаар эдгэрч байдаг.  Тиймээс хүүхэддээ  илчлэг сайтай хоол идүүлж, шингэн зүйл сайн уулгаж, амин дэм уулган,  хувцасыг нь тохируулж өмсүүлсэнээр хүүхдийн бие өөрөө эдгэрнэ. Харин дархлаа сул, суурь өвчтэй хүүхэд бол өөр байдаг тул заавал эмчийн зөвөлгөө авах хэрэгтэй.

-Хүмүүс ханиад томуу хүрсэн үед витамин С их хэрэглэдэг энэ нь ямар нэг гаж нөлөөтэй юу?

-Витамин С нь аскобины хүчил гээд хүчиллэг  эм. Витамин С хэрэглэх нь зөв боловч тасралтгүй их хэрэглэх нь сайн гэсэн зүйл ерөөсөө биш. Харин их хэрэглэсэнээр ходоодны шарх үүсэх цаашлаад ходоод цоорох аюултай. Эм гэдэг химийн бодисоор хийсэн зүйл болохоор хэтрүүлэн хэрэглэх юмуу буруу хэрэглэвэл хор болдог.

-Тэгвэл хүүхдийн гэрийн нөхцөлд хэрхэн эмгүйгээр эмчилж болох вэ?

-Хүүхдийг илчлэг сайтай  хоол хүнсний бүтээгдэхүүнээр хооллоод,  шингэн зүйл сайн уулгаад, гэрт нь эдгэрэлтэл байлгах хэрэгтэй, бүрэн эдгэрээгүй үед сургууль цэцэрлэгт нь явуулаад байвал бие биенээсээ халдвар аваад өвчлөөд байх нь элбэг байдаг.  Эцэст нь хэлэхэд эмийг битгий шүт эм бол хор юм гэдгийг санаж байх хэрэгтэй сайхан эм хэрэгтэй эм гэж нэг ч байхгүй гэдгийг санах хэрэгтэй.

Г. НОМИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Medmeer yum bn (103.23.51.4)

    2013-10-18

    Medhed iluudehgui zuil bn