Гоо сайхны мэс засал хийнэ гэдэг урлаг
- 2013-10-18
- Эрүүл мэнд
- 0
Эмэгтэй хүн гэдэг урлагийн бүтээл. Тэр бүтээлийг засаж янзлана гэдэг нь тэгвэл яах аргагүй урлагийн төрөл байж таараа. Харин охид бүсгүйчүүдийн гоё сайхан болох гэсэн хүслийг далимдуулан хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж гоо сайхны хагалгаа хийж байгаа нь нууц биш. Бид Солонгос, Япон гэх гадаад эмч нараар хагалгаа хийлгэх юм бол сайн гэж боддог. Тэгвэл Солонгост сайн эмч нар давхрааг 1000 ам. доллараас доош үнэтэй хагалгаа хийдэггүй. Тэгвэл манай Монголд ирээд 200-300 төргөрөөр хагалгаа хийгээд байгаа эмч нар сайн эмч үү эсвэл эх орондоо гологдсон эмч нар уу бодох л асуудал.Г.НОМИН

Сэтгэгдэл (0)