Халтиргаа гулгаанаас сэргийлж замын цасыг цэвэрлэж байна
- 2013-10-22
- Эрүүл мэнд
- 0
Урьд шөнө Улаанбаатар хотод 02:45 минутанд цас орж эхэлсэн бөгөөд шөнийн 03:30 цагаас хальтиргаа гулгааг арилгахаар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэлсэн. Цас орсноор осол их гардаг зам, уулзварууд болон "Нарны зам", "Энхтайвны өргөн чөлөө", "Их тойруу", “Бага тойруу”, "Нарны гүүр" гэсэн маршрутаар давс бодис цацаж байгаа. Мөн Морингийн даваа, Айдсын даваа, 22-ын товчоо чиглэлийн замд цас хайлуулах бодис давсыг цацах ажил үргэлжилж байна. 10.00 цагийн байдлаар нийт 40 тонн цас хайлуулах бодис цацсан бөгөөд цаашид автозамын хальтиргаа гулгааг арилгах, цас хайлуулах бодис, давс хангалттай хэмжээнд буюу 800 тонн нөөцтэй байна” гэжээ.Жолооч нар болон явган зорчигч бүр аюулгүй байдлыг эрхэмлэж анхаарал болгоомжтой явахыг анхаруулж байна. Мөн халтиргаа гулгаанаас болгоомжлоорой.

Сэтгэгдэл (1)
мөнхөө (202.9.41.48)
*****