Онцын шаардлагагүй бол Энэтхэг улсад зорчихгүй байхыг анхааруулж байна

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас иргэдийг онцын шаардлагагүй бол Энэтхэг улсад хэсэг хугацаанд зорчихгүй байхыг анхааруулсан сэрэмжлүүлэг гаргалаа. Энэтхэгт өнгөрөгч зунаас эхлэн шумуулаар дамждаг “дэнге” гэх халдварт өвчин гарч, одоогоор 50 мянга гаруй хүн өвчилж, 109 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа аж. Энэ нь урьд жилүүдээс хэд дахин илүү тоо бөгөөд тус улсад борооны улирал нь 9 дүгээр сард дуусдаг боловч энэ жил бороо үргэлжлэн орсоор байгаатай холбоотой юм. Өнөөдрийн байдлаар Дели хотын эмнэлгүүд ачааллаа даахгүйд хүрчээ.  Халдвар авагсдын дотор гадаадын иргэд жуулчид ч олноор байгаа учир ийнхүү Монголын ГХЯ-наас өөрийн улсын иргэддээ хандаж, онцын шаардлагагүй бол тус улсад энэ үеэр зорчихгүй байх, зорчсон тохиолдолд тогтоол устай газар явахаас зайлсхийх, шумуулын тос байнга хэрэглэх зэргийг анхааруулжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)