Ч.Нарантуяа: ”Н.Удвал сайд өөрийнхөө томилсон хүний тушаалыг буцаахгүй гэсэн”
- 2013-10-28
- Эрүүл мэнд
- 0
ГССҮТ-ийн 184 эмч ажилтан ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл хүсэлтээ гаргаад байгаатай холбогдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяагаас тодрууллаа. -Одоогоор долоон эмч ажлаасаа албан ёсоор халагдсан байна. Өргөдлөө өгсөн бусад эмч нарын асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-Халагдсан долоон эмчээс бусад нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа. Гэхдээ энэ сарын 30-ныг хүртэл ямар нэгэн бодитой шийдэлд хүрч чадахгүй бол эдгээр эмч хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөнө. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн яамнаас ямар ч арга хэмжээ авахгүй байна. Н.Удвал сайдад энэ асуудлаар гурван удаа хандаж, албан бичиг хүргүүлсэн. Нэг ч удаа хариу өгөөгүй. Салбар яам нь шийдвэрлэж чадахгүй байгаа юм чинь. Төр засаг нь шийдэх хэрэгтэй. Олон хүний амьдрал амь насны асуудал яригдаж байна шүү дээ.
-Эмч нар суулт зарласан шүү дээ. Ард түмнийхээ төлөө андгай тангараг өргөсөн эмч, өвчтнийхөө амь насыг тоолгүйгээр суулт зарлаж болдог юм уу?
-Сонгон шалгаруулалт ороод тэнцээгүй хүнийг ГССҮТ-ийн удирдлагаар томиллоо гээд тус эмнэлгийн ажилчид суулт зарлаж байна гэж Б.Мягмар дарга бид хоёрыг дуудуулсан. Бид очиж суултыг нь зогсоосон. Тэгээд Эрүүл мэндийн сайдтай манай ҮЭ-ийн холбоо, ГССҮТ-ийн эмч нарын төлөөлөл уулзаж, сонгон шалгаруулалтыг дахин явуулж, тэр болтол сайн ажиллаж яамныхаа нэг газрын даргыг түр томилооч гэдэг санал тавьсан. Гэтэл Н.Удвал сайд өөрийн томилсон хүнийхээ тушаалыг буцаахгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн л дээ. Түүнээс хойш ГССҮТ-ийн эмч нарын төлөөлөл сайдад гурван удаа албан бичиг явуулсан боловч нэг ч удаа хариу өгөөгүй. Мөн суулт зарласны дараахан очиж, ажлын явцтай нь танилцсанаас хойш яамнаас хүн очоогүй байгаа. Энэ асуудлын уршгаар иргэд хохирч байна гэдгийг ЭМЯ-ыхан мэдэхгүй байна шүү дээ.
С.ДУЛАМСҮРЭН

Сэтгэгдэл (5)
(211.107.42.104)
shorond darga n orsnoor shorongiin asuudliig l ih anhaarsan da hoorhii, gehdee buheld n bus 1 dargaa hevtuuleh gj ulsiin tom emnelgee doosh n hiij shorongiin emneleg bolgohoos oor mergen uhaan tolgoid n oroogui. odoo darga n bhgui ued busad shorongiih n yaj bga bol kkk
(202.126.89.159)
Ene Udval TV eer bi oyutan baihdaa mundag baisan,angiinhandaa hicheel yarij ondog baisan gej bult reed baih ym yasan icheegu I hudalch ve,shal tolgoi muutai baishin baij.shal teneg hodoonii hirtei ohin baishin baij
(202.126.89.159)
Darvaan avgai Udval bolio hee,oyutan baihdaa hiigeed hiigeed gavidaggui tolgoi muutai teneg yum baisan heave dee shiv dee,iim amitanaar said hiilgedeg a yay ya
(103.26.194.157)
удвал сайд болсоноор эрүүл мэндийн байгуулга сүүлийн 90-ээд жилд орж байгаагүй хямралд орлоо одоо зайлуулах хэргтэй ш дээ
МАХН гишуун (103.26.194.30)
Удвал гэж унэндээ сайд хийх нь битгий хэл юу ч гэмээр юм вэ дээ. Хэлэх ч муу уг алга даа. Н. Энхбаяр ба тууний намынхан ийм л чадвартай хумуус щуу дээ.