ГССҮТ-ийнхэн эмч нараа сэлгэхээр болсноо зарлалаа
- 2013-10-29
- Эрүүл мэнд
- 0
ГССҮТ-ийн даргын томилгооны асуудал хурцдаж өдгөө хуучин эмч нар ажлаа өгөх дээрээ тулаад буй. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд Н.Удвал ГССҮТ- ийн даргыг удаа дараа сольж, улмаар эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад тэнцээгүй Ц.Энхбаяр гэгчийг тус эмнэлгийн даргаар томилсон нь эмч нарын эсэргүүцэлтэй тулгараад буй. Салбарын сайд нь ийнхүү нэг эмнэлгээр тоглож, даргыг нь удаа дараа сольж байгааг эсэргүүцэн ГССҮТ-ийн эмч нар өнгөрсөн сарын эхээр халагдах өргөдлөө өгч эхэлсэн. Одоогоор ийнхүү халагдах өргөдлөө өгсөн 180 гаруй эмч сувиалагч байгаагаас шинэ даргын цохолтоор найман эмч ажлаасаа халагдаад байгаа юм. Түүнчлэн ажлаасаа халагдахаар өргөдлөө өгсөн хүмүүсийн өргөдлийг шийдвэрлэх хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Өөрөөр хэлбэл, салбар яам нь ГССҮТ-ийн эмч нарын өргөдлийг шийдвэрлэж өгөхгүй бол тус эмнэлгийн үндсэн эмч нар ажлаа орхиж явах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Өөрсдийнх нь тавьсан асуудалд анхаарал хандуулан, салбарын сайд нь томилгоогоо эргэж харах байх хэмээн хүлээж суусан эмч нарын найдвар талаар болж буйг шинэхэн дарга Ц.Энхбаяр өчигдөр баталлаа. Тэрбээр хэвлэлийнхнийг өрөөндөө дуудан мэдээлэл хийх үедээ “Эмч нар ёс зүйгээ умартан ажлаа хаяж явах ёсгүй. Тэгээд ч бид ийм байдал үүсэхгүй гэж найдаж байна. Гэхдээ эмч нар ажлаа хаяад явбал бид дараагийн хүмүүсээ бэлэн байлгахыг зорьж байна. Энэ ч үүднээс бусад эмнэлгүүдээс ГССҮТ-рүү очих эмч нарыг сонгон бэлдэж эхэлсэн” хэмээлээ. Тэрбээр ийнхүү мэдэгдсэнээр улс нэг эмнэлгийнхээ үндсэн ажилчдыг нэг дор бөөнөөр нь “алдах” нөхцөл үүсээд байна. Ямартаа ч асуудал хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.М.ӨНӨРӨӨ

Сэтгэгдэл (17)
(202.131.227.50)
Enkhbayar odoo bolochee, orshig xulduu emch nar gemtlig duurgeed, xuni amaar togloxgood bgaa um aa, estoi Enkhbayar uruu es xugee aldaad bnaa, BOLOCHEE, BOLOCH
зочин (122.201.19.99)
гэмтлийн хуучин дарга нар болиосоо МАН -үед сайн идсэн дээ
(149.254.51.44)
ERTNEES AVILGAJSAN GAZARDOO DARGA TSEREGGUI BUGDIIG SOLI SOLI!!!
(99.149.198.51)
EMNELEGIIN DARGA SOLIGDVOL SOLIGDONO L BIZ EMCN naraa.oorsdoo l oorsdiinhoo ajild ezen bolood l bj baiv l boloo bisnvv
(99.149.198.51)
DARGA SOLIGDOHOOR L BOON HERYYL BOLOH YMAA.DARGA CH DAARGA,EMCH NAR CH EMCH NAR.AJLAA HIIJ CHADAHGYI BOL ZAIGAA TAVIJ OGOH HEREGTEI DEE,TERTEE TERGYI AJLIIN TYRSNLAGATAIGAA BOL ALI HEDIIN HOOGOOD HELMEGDYYLED DACHIIN SNOG BOLOO BIZ DEE TEGEED ODOO INGEED YNDSEN AJLAA CH HIIHGYI DARGA SOLIGDVOL L DAGAJ HYUMRAAD ENE EMCH NAR YMAR YCHIRTAI HYMYYS VE.ER NI DEED DARGA L SOLIGDOH SYRAG GARVAL DOOSNOO DAGAJ HYMRADAG SONIN TOGTOLTSOO MANAI YLSAD YALTCHGYI L BNA DAA.ENE NOGOO TANIL TAL.AH DYYS.NAIZ NOXDIIN ASYYDALTAL HOLBOO BIZ .
Emch naraa (103.26.194.49)
Darga soligdhod emch nart yunii hamaa bn luyiarchid boloo yu ene emeneleg
уншигч (202.21.106.101)
мартсанаас наад эмч чинь үсэндээ шар сор тавиулчихсан байсан. харсан чинь сонин санагдсан. худалдагч юмуу эсвэл автобусны кондуктор юмуу гэмээр. ха ха
уншигч (202.21.106.107)
энэ шийдвэр нэг их хол явахгүй байхоо
cccc (49.143.128.123)
Amjix uu ene avgai. Uuriiguu oligtoixon avaad yavj chadaxgui bj yaj baiguullaga udirdnaa. Tuvshin geech nuxur chono boroonoor gegcheer yumiig bitgii usguj bai. Uuruu xeden bor tugrug bayarlalaa gej ugchuud araas ni ingej yarij bx ch gej. Chamaig uguxgui bsan ch emchilj l taarna shu de.
mgtl (119.193.218.65)
olon hynii amind hyrsen suudal bolloo doo. darga dagaj daldaganadag tsag duussn yumsan. dargad hairtai hymyys bh l yum yaj shyy tsaashid amidrana daa ene ***** doloogchid .
(27.123.214.2)
Аливаа салбарт мэргэшсэн боловсон хүчин гэдэг бол алтнаас үнэтэй. Энийг ойлгохгүй байгаа энэ шинэ дарга нь бол зүгээр л балмад коммунист юм байна
Борчууд дуусчээ баячууд нисчихнэ (27.123.214.2)
Энэ шинэ дарга нь мэргэшсэн эмч наргүй ажиллаж ард түмнийг зүгээр зориудаар ***** нь байна ш дээ, баячууд нь гадаад руу нисээд явчихна хөөрхий муу борчууд дуусчээ
(202.21.113.141)
erhemuudee. Meregshsen emch gedeg bol yunaas ch iluu yum shuu dee. Darga bol zahaasaa l oldono. Meregshsen meregjilten bol tiim amarhan oldohgui shuu. ene darga boloh durtai huuhen odoo ooroo bolimoor yum aa
(103.26.194.93)
zov selge oorsdiigoo ih yumand bodson emch nar ve
Зочин (202.72.245.252)
Энэ эмнэлгийн нэрийг хараад хүн эмчилдэг эмнэлэг гэж мэдэхээргүй л юм байна Судалгааны төв юм уу?
zochin (103.10.22.183)
ajlaa xiixgui gj bgaa bol xalaxni zuv
tuvshin (202.55.184.194)
Ugaasaa mafia shig baliar systemtei boltson iim emnelgiig shinechleh l heregtei. huluu hugalaal shuud neg emchid ni 2 saya tugrug ugch baij gaigui edgeej bgaa shd. baliar gazar