Сэтгүүлч Б.Эрдэнэцогт эх орондоо ирлээ

Энэтхэг Улсад элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон сэтгүүлч Б.Эрдэнэцогт урьд шөнө эх орондоо ирлээ. Түүнийг гэр бүлийнхэн болон уран бүтээлийн анд нөхөд нь халуун дотноор угтан авчээ. Тэрбээр элэг шилжүүлэн суулгах мэс засалд ороход санхүү болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн Монголын сайхан сэтгэлт иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд баярлаж талархснаа илэрхийлжээ. Хагалгааных нь шарх бүрэн эдгээгүй байгаа ч биеийн байдал нь сайн байгаа аж. Тиймээс сэтгүүлч Б.Эрдэнэцогт тун удахгүй үзэгчидтэйгээ цэнхэр дэлгэцээр учран золгоно гэдэгт итгэлтэй байна. Түүнийг эмчлүүлэхэд мэргэжил нэгт нөхөд нь санхүүгийн болоод сэтгэл санааны маш том дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд манай хамт олон ч нэгдсэн юм.

Ц.АНИР
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • омогшил (103.26.194.21)

    2013-11-01

    бие эдгэрэх нь хүний буян. Сэтгэл эдгэрэх нь бурханы буян шүү дээ. Одоо ухаантай л байгаарай анд минь. Найз нөхөддөө баярлаж байна гээд гэр бүл эхнэр хүүхдээ жийвдээ. Чи ч нутгийн үнэртэй салхи шүү дээ.

  • (202.179.20.206)

    2013-10-29

    Ashgui de zaluu mini amjilt husie

  • зочин (180.235.182.211)

    2013-10-29

    ээ ЯМАР САЙХАН МЭДЭЭ ВЭ.ОДОО ГЯЛАЛЗААД БАЙНА ДАА ДҮҮ МИНЬ

  • eh (180.149.80.116)

    2013-10-29

    ashgui dee negch boltygai zalyy hun eruul enh bolj baidag bayr hurgie