Б.Ундармаа: Наснаасаа залуу сайхан харагдахыг хүсвэл манай Beauty цувралыг хэрэглээрэй
- 2013-10-29
- Эрүүл мэнд
- 0

Компанийхаа талаар товч танилцуулаач?
Манай “Чирон” компани нь Монгол Японы хамтарсан компани юм. Гадаад дотоод худалдаа эрхэлдэг ба 0-3 насны хүүхэд эмэгтэйчүүд ээжүүдтэй ойр ажилладаг. Хүмүүс манай компанийг “вакодо” Хай Хай , Гүн Гүн сүүгээр сайн мэдэх болов уу. Манай “Чирон” ХХк нь Японы вакодо компанийн албан ёсны борлуулагч компани ба нярай хүүхдийн бүхий л төрлийн хоол хүнсийг Япон улсаас импортлон оруулж ирдэг.
Чирон гэдэг нэрийг яагаад сонгох болов?
Чирон гэдэг нь Эртний Грекийн домгийн баатрын нэр. Энэ нэр нь Эх дэлхийн мөн түүн дээр оршин байх бүхий л зүйлсийг эмчлэх анагаах гэсэн утгатай. “Чирон” ХХК нь ч мөн үүнтэй нэгэн адил зорилготой. Монгол хүн эрүүл энх, урт удаан наслахад эхийн хэвлийд байхаас эхлэн нярай үеийн зөв чанартай хооллолт нь хамгийн чухалд тооцогдох асуудал.Тийм учраас манайх урт наслалт эрүүл хооллолтоороо дэлхийд тэргүүлэх Япон улсын олон компаниудтай хамтарч ажиллаж байна.
Танайд нярай хүүхдүүдэд зориулсан “Wakodo”-гийн бүтээгдэхүүн байдаг гэсэн?
Манай
Wakodo”бүтээгдэхүүн гэвэл 0-3 насны хүүхдийн бүх төрлийн хоол тэжээл
байдаг 0-9 сартай хүүхдэд хөхний сүү орлох сүү, 9 сартайгаас 3 настай
хүүхдэд зориулагдсан ясны хөгжлийг дэмжих сүү, 5 сартайгаас эхлэн
ходоодны хөгжилд зохицуулсан төрөл бүрийн зутан хоол, жигнэмэг бас
шингэнээ алдсан үед нь шингэнийг нөхөж өгөх зориулалттай ионжуулсан
ундаа, сүүн шүдний цоорлоос хамгаалах РН нойтон сальфетка гэх мэт олон
төрлийн эрүүл мэндийн өндөр ач тустай бараа бүтээгдэхүүн байдаг. Зутан
хоолыг сонгохдоо Монгол хүний өдөр тутмын хүнсэнд нэмж оруулах
шаардлагатай, бид тэр бүр хэрэглэж заншаагүй дутагдалтай байдаг. Витамин
хэрэгцээг харгалзаж сонгосон. Жишээлбэл: Эрдэнэшиш, хулуу, Шар буурцаг,
далайн загас гэх мэт. Жигнэмэг нь 7 сартайгаас эхлэх ба сар сард нь
тохирсон хатуулаг орц найрлагатай нэмэлт кальци, төмөр гэх мэт
витаминаар баяжуулсан, хахах аюулгүй аманд ороод уусдаг сийрэг бүтэцтэй.
Манай Гүн Гүн сүү болон шингэн нөхөн ионжуулсан ундааны талаар илүү
дэлгэрэнгүй мэдээллийг www.chiron.mn сайтаас аваарай.
Коллагенийг Монгол хүнд тохируулан бүтээх санаа яаж төрөв? Эсвэл урьд нь төлөвлөсөн байсан уу?

Япон хүмүүстэй өдөр тутам хамтарч ажиллаж байхдаа би үеийнхээ Япон эмэгтэйчүүдэээс илүү овортой харагдаж байгааг анзаарснаас хойш шалтгааныг олохын тулд үргэлж Монгол япон хүмүүсийг харьцуулж судалж явдаг болсон. Тэгээд Монгол хүн илүү овортой хөгшрөлт эрт явагдаж байгааг нь сайн мэдсэн ба шалтгааныг нь ч олж харж чадсан. Япон хүмүүсийн арьс нь чийглэг, цагаан өнгөлөг, хөнгөн шингэн овор багатай байдаг юм билээ. Анх би Япон улс нь далайгаар хүрээлэгдсэн чийглэг уур амьсгалтай хөнгөн хоолтой учир ийм байдаг гэж боддог байлаа. Гэтэл тэнд хүмүүс нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн коллаген ууж хэрэглэж заншсан байдаг нь тэдний хөгшрөлтийг саармагжуулаад байгаа том шалтгаан болох нь анзаарагдсан. Тиймээс л бид өөрсдөдөө тохирсон найрлага тунтай коллаген уух нь үр дүнтэй юм гэж бодсон. Тийм учраас л Манай Beauty collagen цувралыг гаргах санаа төрсөн юм. Ингээд цувралын маань анхны бүтээл нь Монгол хүнийг дотроосоо гэрэлтэх гоо сайхныг өгөх хүнсний нэмэлт бүтээгдэхүүн найруулж уудаг нунтаг ундаа Beauty collagen юм.
Коллаген гэж юу вэ?
Коллаген
гэдэг нь хүний гоо ссайхан залуу насаа хадгалахад өөрөөр хэлбэл нас
ахисан ч бие мах бодийн хувьд залуугаараа байхад нэн чухал шаардлагатай
уураг юм.
Хүний биеийн 40%, арьсны 70-75%-ийг бүрдүүлдэг амьдралыг
тэтгэгч амин хүчлүүдээр баялаг уураг. Хүн нас ахих тусам хүний биед
коллаген уураг нөхөн төлжигдөхгүй багасаад байдаг. Эрдэмтдийн
судалгаагаар 25 наснаас хойш хүн хөгширч эхлэх ба энэ үеэс хүний биед
байх коллагений хэмжээ жил тутам 1,5 %-иар багасаад явдаг. Ингээд хүн
40 нас хүрэхэд нийт коллагенийхаа гуравны нэгийг алдан 67 % нь л үлдсэн
байдаг гэсэн судалгаа байдаг.
Тиймээс хөгшрөлтийн гол шалтгаан нь
хүний бие дэх коллаген багасаад байгаа түүнийг нөхөн төлжүүлж чадахгүй
байгаа явдал гэж үздэг байна.
Тэгвэл коллагенийг алдсан хэмжээгээр нөхөөд байхад нас ахисан ч бие махбод залуугаараа байна гэсэн үг үү?
Тиймээ, тэгж ойлгож болох юм. Коллагенийг тохирох хэмжээгээр аль болох
эрт хөгшрөлтийн процесс эхлэхээс өмнө дотроосоо нөхөж аваад явж чадсан
хүмүзүс наснаасаа хамаагүй залуу, насаа хэлэхэд итгэмээргүй харагдаж
чаддаг.
Харин огт хэрэглээгүй байж байгаад хожим хөгшрөлтийн процесс
эхэлсэнээс хойш хэрэглэх тохиолдолд хэрэглэж эхлэх үеийн байдлаас
өөрчлөгдөн царай зүс өнгөлөг толигор, бие хөнгөн шингэн болж залуужаад
байх шиг санагдах ба эргэн тойрны хүмүүст ч мөн энэ байдал тань
анзаарагдан таныг сайхан болж залуужиж буйг хэлээд өгөх болно.
“Beauty collagen”-ыг хэрэглэсэн хүмүүс маш их сэтгэл хангалуун байгаа.
Нэг савыг 28 хоног хэрэглэнэ. Хэрэглэж эхлээд 1-2 долоо хоногт арьсны
чийгийг маш хурдан дээшлүүлдэг. Beauty collagen-ыг 25 наснаас дээш бүх
насны эрэгтэй, эмгэтэй ямар ч хүн хэрэглэж болох ба арьсыг чийгшүүлж ,
чангалж толигор өнгөлөг болгохоос гадна цайруулах сэвх толбыг арилгах
арьсны үрэвслийг дарах үйлчилгээтэй. Арьсны чийгийг хэрхэн дээшлүүлж
байгааг 45-50 насны хөдөө байгалийн ширүүн нөхцөлд амьдардаг
эмэгтэйчүүдэд нэг сарын турш хэрэглүүлж туршихад ихэнхдээ 4-5 насаар дүү
хүний арьсны чийгтэй ижи хэмжээнд хүртэл чийгшүүлж чадаж байсан. Нэг
савыг хэрэглэсэн хүмүүс үр дүнд нь сэтгэл маш хангалуун байдаг ба
үүнийг уугаад байхад үнэхээр хөгшрөлтийг саармагжуулах бүрэн боломж
байгааг өөрийн биеэр мэдэрч чаддаг.
Ямар нэг өвчтэй хүмүүс хориглох заалт байдаг уу, бас таргалалт үүсгэдэг болов уу?
Манай
Beauty collagen нь эм биш хүнсний бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл өндөг,
сүү, мах, ногоо, загас гэх мэт бүх л хүнсэнд байдаг уураг. Тиймээс
өвчтэй хүнд хориглох заалт байхгүй.
Харин ванил эсвэл Витамин С юмуу
өөрт харшилдаг найрлага байгаа эсэхийг саван дээрээс харахад л болно.
Жирэмсэн хөхүүл эмэгтэйн хувьд эмчээсээ асууж харшлах зүйлгүй гэвэл ууж
болно.
Монгол хүнд зориулсан тул хэрэглэх заавар, найрлага зэрэг нь
Монгол хэл дээр Японд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн учир Япон хэл дээр гэсэн
хоёр хэл дээр бичигдсэн байгаа. Манай улсад төрсний дараах таргалалт их
байдаг учир үүнийг ч бас маш сайн бодолцож өдөрт нэг удаа 7 гр уухад 26
ккл учир огт таргалуулахгүй жингээ хасангаа ууж болно.
Дашрамд
хэлэхэд манай Beauty collagen нь Японд үйлдвэрлэгдэж буй коллагенуудаас
хамгийн калори багатай, бас коллагений эвгүй үнэр амтыг хамгийн сайн
дарж сайхан амттай болгож чадсанд тооцогдоод байгаа.
Таны ярианаас Beauty цуврал гэж цаашид өөр олон бүтээгдэхүүнийг Монголчууддаа зориулан бэлэг барих гэж байгаа гэж ойлголоо?
Монголчуудынхаа эрүүл мэнд гоо сайхан дүр төрөхөд санаа тавин ажиллах нь манай компанийн гол зорилго бас үүрэг. Тийм болохоор бид наанаа ямар хэцүү асуудал байна түүнийг олж харж шийдвэрлэхийг хичээдэг. Beauty collagen гээд зөвхөн дотроосоо ууж хэрэглэх бүтээгдэхүүнээс гадна нар салхинд ил явдаг нүүрэнд богино хугацаанд гаднаас нь арчилгаа өгөх Beauty collagen маск, мөн түргэн хугацаанд чийгшилийг гаднаас өгдөг түрхэж хэрэглэх Beauty Collagen Gel-ийг гаргасан байгаа. Гельний хувьд Япон хүмүүсийн хэрэглэдгээс өөр өндөр -45 градуст тэсвэртэй хүйтэнд түрхээд гарахад болон хүйтэнд авч явах хадгалахад бүтэц хэлбэр өөрчлөгдөхгүй байлгахын тулд Япон эрдэмтэд маань авъяас чадвараа дайчилсан байгаа.
Beauty
Aqua Gel нь хөгшрөлтийн эсрэг ба арьсыг татаж чангалах, цайруулах ,
богино хугацаанд чийг өгөх, гадагш чийг алдагдахаас сэргийлэх, арьсны
өнгийг сэргээж цайруулах үйлчилгээтэй. Манай орны эрс тэс хуурай уур
амьсгалтай нөхцөлд түрхээд гарахад хуурайшилтаас хамгийн найдвартай
хамгаална.
Бүсгүйчүүдэд маань энэхүү Gel байхад сүүн шингэн тоник
зэргийг хэрэглэх шаардлагагүй. Учир нь үүнийг түрхэхэд үлдэгдэлгүй
шингэхээс гадна таны нүүрийг улам өнгөлөг толигор болгоно.
Хэдийд ч, ямар ч төрлийн арьстай хүн хэрэглэж болно. Мөн нүүрээ буддаггүй охид залуус хэрэглэхэд маш тохиромжтой.
Танайд жирэмсэн хөхүүл эхчүүдэд зориулсан фолийн хүчилтэй чихэр байдаг гэсэн?
Фолийн хүчил нь ногоон өнгөтэй хүнсний ногоонд ихээр агуулагддаг.Ийм учраас латин хэлний фолиум буюу навч гэсэн үгнээс нэрээ авсан байна. Бүх насны эмэгтэйчүүд өдөрт 240 мл фолийн хүчил шаардагддаг. Жирэмсэн үед бүр нэг дахин ихэсдэг. Фолийн хүчлийг хэрэглэх нь эмэгтэйчүүдийн гоо сайхнаа хадгалахад болон стресс ядаргаагүй сэргэлэн цовоо амьдрахад өндөр ач холбогдолтой. Жирэмсэн эмэгтэй өдөр тутмын фолийн хүчлийн хэрэгцээгээ сайн хангаж байхад хүүхдийн төрөлхийн элдэв гажиг үүсэхээс сэргийлдэг.
Beauty collagen-ийг авч хэрэглэе гэсэн хүмүүст үнийн хувьд хэр боломжийн бэ?
Хэрэглэхийг хүсч буй хүмүүст хэлэхэд үнийн хувьд та нэг өдөрт өөртөө 1700 төгрөг л зарцуулна гэсэн үг. Манай өөрийн нэрийн барааны дэлгүүрээс болон Номин супермаркет-ийн сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм.
БЗД, ТОКИО ГУДАМЖ "PALAZZO" БАРИЛГА "WAKODO" SHOP
Салбар -2 CORAL CE NTER 1 ДАВХАРТ
УТАС: 91027733, 88018133, 11-458103, 98017733



Сэтгэгдэл (11)
(112.72.11.67)
sain u. bvx zvil xotod tubluruud xezvv bx yum. ochood vzeed yarilzaad abdag bol saihan bna. huduu oron nutagt yaah yum be
z (112.72.13.196)
ene huuhnii delguureer uilchiluulj uzsen ene tosiignch abj uzsen shal hudlaa manai mongoliin biogen biluu ter tosiigl untei zarj bga met setgedel uldsen mash oncgui
zochin (77.56.148.119)
yaponoos hunsnii zuil em emchilgeeniiuuh beldmel hereglej heregguiee,bugd aguulah chuluuluh hudaldaagaar orj irsen tsatsrag tuyand hordsonbga shuu, daraa n uvchin uusgeh ayultai
suugii (46.188.10.6)
bi solongost ajildag ene buteegdehuun ymariig medehgui ch kollagen hunii bied ymar heregteig end ireed l medsen ed oorsdoo buh zuileesee zaluujuulah zuil hergeldeg tiim ch uchraas zaluu saihan bdg bh
uugii (183.177.98.26)
ter bichsen zuil ni bol hun itgehgui bhiin argagui ym bichsen bna arai ch dee tegj shal hudlaa mongolchuudaa bodson hun bolj yaj chadaj bnaa bid er ni yund itgej amidrah bolj bna aa humuusee bi bur teriig unshaad itgeed avahaa shahll ingej humuuseer toglohoo boliyoo arai ch dee
aagii (46.188.10.6)
Hun burt ymar bdgiig medehgui ch bi edniihees huuhdiinhee suug awdag yum tegeed sanal bolgohoor ni hergelj uzsen nadad l law taarch tsaraig mini shingen bolgoj bi odoo ch hereglej bg gadaadad amidrahaar irsen uchir udahgui duusah bh ter ued aris heweer uldeh eshiih harah sanaatai manai mongolchuud shudraga orsoldoj chaddaggui bolhoor negniigee temjij hamtdaa hogjij chadahgui yum neg hunii bodloor busdiig ***** dugneesee nadad bol taalagsan udaan hergeleheer sanhuu l tiimhen gewch arisaa bur dordohoosoo omno archlah ni deer gej bodson huuhnuud bid oorsdoosoo harmalsan hernee hamgiin ih zuiliig amidraliin toloo zutgej oorsdiigoo martdag yum bilee mibii l bodol
zyay (103.26.194.46)
hudlaa shu, reclamand huurtagdaj mongoo, goo saihnaa, tsag zavaa aldmaargui bna. bi ooroo turshij uzseen.
zyay (103.26.194.45)
hudlaa shu, reclamand huurtagdaj mongoo, goo saihnaa, tsag zavaa aldmaargui bna. bi ooroo turshij uzseen.
zyay (103.26.194.11)
hudlaa shu, reclamand huurtagdaj mongoo, goo saihnaa, tsag zavaa aldmaargui bna. bi ooroo turshij uzseen.
zochin (112.72.13.212)
ene bol jinhene hudlaa nuuriig ehen uedee chiigshuulj bga met bolobch hed hobgiin daraa arzaisan har bologono minii carai bor har bol bish hernee hergelsenees 15 orchim hongiin daraa harlaad coohor bolood irsen ehleed chiigshuulj bga setgegdel torson daraan deerdeh yumgui gedeg n medegdsen uunii orond solongos tosn hamaagui deer
jlo (202.21.106.101)
ene odoo her yum boloo hereglej uzsen hun bnauu