Н.Удвал: ”ГССҮТ-ийн эмч нарын сэтгэцийг шалгуулжээ”

-Салбарын сайддаа сэтгэцийн өөрчлөлттэй гэж адлуулсан ГССҮТ-ийн эмч нар өнөөдөр жагсаал хийнэ-

Эрүүл мэндийн сайд Н.Удвал ГССҮТ-ийн эмч нарын сэтгэцийг шалгуулах шаардлагатай гэж үзжээ. Тэрбээр СЭМҮТ-өөс 10 гаруй эмчийг тус эмнэлэг рүү илгээсэн бөгөөд халагдах өргөдөл өгсөн эмч, сувилагчдын сэтгэцэд өөрчлөлт гарсан эсэхийг шалгах үүрэг ногдуулжээ. Улмаар салбар яамнаас даалгавар авсан 10 гаруй зөвлөх эмч ГССҮТ-д өчигдөр очсон байна. СЭМҮТ-ийнхөн хэдийгээр салбарын сайдаасаа даалгавар аван, мэргэжил нэгтнүүдийнхээ сэтгэцийг шалгахаар очсон ч ГССҮТ-ийн эмч нартай харилцан ярилцаад буцжээ. Өөрөөр хэлбэл, бусдын өвчнийг илааршуулаад явж байгаа тангараг өргөсөн эмч нарынхаа сэтгэцийг шалгах шаардлагагүй гэж үзсэн хэрэг. Гэвч энэ явдалд халагдах өргөдлөө өгөөд байгаа эмч нар маш их эгдүүцэж буйгаа нуусангүй. Тэдний төлөөлөл хэлэхдээ “Бүхэл бүтэн яам толгойлж байгаа сайд бидний сэтгэцийг шалгуулахаар эмч нар явуулсан нь манай хамт олныг дэндүү доромжилсон явдал. Түүгээр ч зогсохгүй энэ хүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа бидний ард улстөрч байгаа, тэдний гар хөлөөр хөдөлж байгаа юм” хэмээн биднийг гүтгэсэн. Үнэндээ бидний цаана хэн ч байхгүй, бид зөвхөн өөрсдийн итгэл үнэмшил, эмнэлгийн хойч ирээдүйн төлөө сэтгэл зовсондоо л хууль бусаар томилогдож ирсэн Ц.Энхбаяр гэдэг хүнийг эсэргүүцсэн. Хэдийгээр гаднаас нь харахад хэдэн эмч нар даргыгаа эсэргүүцээд байгаа мэт боловч үүний цаана эрүүл мэндийн салбарт бугшсан, албан тушаал, эрх мэдлийн төлөөх чимээгүй дайны нэг хэлбэр нь энэ юм. Нэг нь суудал горилдог, нөгөө нь зүтгүүлдэг иймэрхүү байдлыг газар авахуулахгүй, түүнийг таслан зогсоож, энэ салбарт эмнэлгээ, эмчээ, эмчлүүлэгчээ гэсэн сэтгэлтэй хүн томилогдоосой л гэж бид хүссэн. Гэтэл бидний эсэргүүцлийг салбар яам анхнаасаа мушгин гуйвуулж эцэс сүүлдээ бид чинь сэтгэцийн өөрчлөлттэй болоод хувирчихлаа шүү дээ. Үүнээс илүү доромжлол гэж юу байх билээ. Нөгөөтэйгүүр манай эмнэлэг байгуулагдсаны 53 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ сайхан түүхт өдөр бид ингэж олноороо ажлаа орхиж байгаад харамсалтай байна. Ямартаа ч бид амьдралынхаа тэн хагасыг өнгөрүүлсэн эмнэлгээ ган дуугүй орхичихгүй” хэмээв.



Ц.ЭНХБАЯР: ТА НАР ЯГ АЖЛАА ӨГНӨ БИЗ
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар ГССҮТ-ийн даргаар томилогдоод удаагүй байгаа Ц.Энхбаяр өчигдөр халагдах өргөдлөө өгсөн эмч, сувилагчдаа дуудаж уулзахдаа ийнхүү асуужээ. Нэг үгээр бол, хэлсэндээ хүрээрэй гэсэн утгатай зүйлийг тэднээс асуусан байх юм. Ухаандаа үнэхээр 29-нөөр ажлаа дуусгавар болгоод явбал чинь орны хүмүүсээ бэлдэх гэж байна гэсэн нь тэр юм байх. Ямартаа ч та бүхнийг орлох хангалттай нөөц байгаа гэдгээ тэрбээр ам бардаж өгүүлжээ. Түүнийг эсэргүүцсэн эмч нар нэг дор өргөдлөө өгчихөөгүй. Тэд ихэвчлэн уван цуван байж халагдах өргөдлөө өгсөн. Тэдний цөм болох 130-аад хүний өргөдлийн хугацаа өчигдөр дуусгавар болсон учраас ажлаа өгч байгаа нь энэ. Харин тэдний цаана өргөдлөө өгсөн ч хугацаа нь дуусаагүй хүн цөөнгүй бий. Өөрөөр хэлбэл, ГССҮТ-өөс халагдах хүн дахиад ч бий гэсэн үг. Ийнхүү шил шилээ даран гадагшилсаар ГССҮТ гэдэг их айлын “гал тогоо” нэг мөсөн цэвэрших янзандаа орж байна. Гэхдээ жинхэнэ утгаараа энэ айлын “гал тогоо” цэвэршиж, өргөс авсан юм шиг өв тэгш болно гэвэл бас л хэцүү. Ямартаа ч эрүүл мэндийн салбарт тохиож байгаагүй томоохон бөгөөд адармаатай асуудал энэ болж байна. Нэг үгээр бол, нэг эмнэлгийн ажиллах хүч орвонгоороо өөрчлөгдөж байгаа нь энэ юм.

ӨНӨӨДӨР АЖИЛ ХҮЛЭЭЛЦЭХ ӨДӨР
Ийнхүү шинэ даргаа эсэргүүцсэн ГССҮТ-ийн эмч нарын эсэргүүцэл эцэстээ тулж, нэг эмнэлгийн эмч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ солигдож байна. Энэ бол түүхэн үзэгдэл. Өөрөөр хэлбэл, ямар ч байгууллагад халаа сэлгээ их бага хэмжээгээр байдаг ч Гэмтлийнх шиг ингэж тэр чигээрээ солигдож байсан нь үгүй юм. Ямартаа ч салбарын сайд нь гэдийсээр халагдах өргөдлийнх нь хуулийн хугацааг дуусгавар болгосноор өнөөдөр хууччуул нь ажлаа өгч, шинэхэн ажилчид ажлаа хүлээж авах өдөр. Халагдах өргөдлөө өгсөн 130 гаруй эмч, сувилагчид ажлын байраа орхисноор энэ тооны хүмүүс ГССҮТ-д ажиллахаар болж байна. Гэхдээ энэ тооны боловсон хүчин эрүүл мэндийн салбарт тэр дундаа улсдаа ганцад тооцогддог, нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг ГССҮТ-д олдох эсэх нь эргэлзээтэй. Гэвч энэ асуудлыг шийдсэн гэдгээ салбарын сайд нь болон ГССҮТ-ийн шинэ дарга Ц.Энхбаяр хэвлэлээр мэдэгдээд авсан. Тиймээс энэхүү халаа сэлгээний цаана үйлчлүүлэгид хохирч, эмнэлэгт хүндрэл үүсэхгүй гэж найдах л үлдэж байна. Хэдийгээр хий хоосноор найдаж байгаа нь асуудал гарахгүй гэж найдахад бэрх. Өөрөөр хэлбэл, агшин тутамд хүнд өвчтөнтэй нүүр тулж, яаралтай хагалгаа, мэс засалд орж чадах мэргэжилтэн хомс гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Энэ ч утгаараа чадваргүй боловсон хүчний муйхар шийдвэрээс болж, хүний амь эрсэдсэн тохиолдол тус эмнэлэгт өнгөрсөн баасан гаригт гарсан. Тодруулбал, гүрээний судас нь тасарч, яаралтай хагалгаанд орохоор ирсэн 25 настай залууд хагалгаа хийх эмч байхгүй байснаас гадна өөр эмнэлгээс мэс заслын эмч иртэл хүлээлгэснээс залуу амиа алдсан. Гэтэл эмнэлэгт үл ойлголцол үүсч, чадвартай сайн эмч нараа халаагүй байсан бол талийгаач цэл залуугараа хорвоог орхихгүй байх боломж байсан аж. ГССҮТ-ийн урдаа барьдаг судасны мэс заслын эмч Н.Шагдарсүрэн, Б.Бүргэд нарыг шинэ дарга Ц.Энхбаяр өнгөрсөн сард ажлаас халснаар асуудал ингэж буруугаар эргэсэн хэрэг. Энэ мэтчилэн боловсон хүчний дутагдлаас эхнээсээ асуудал үүсээд эхэлчихсэн байхад орвонгоороо солигдож байгаа ГССҮТ-д эмчилгээ үйлчилгээнээс болж, элдэв асуудал үүсэхгүй гэх баталгаа байхгүй. Ямартаа ч энэ эмнэлгээр өдөр тутамдаа үйлчлүүлдэг 500 гаруй иргэний эрүүл мэндийг шинэхэн дарга болон салбарын Сайд Н.Удвал тооцож үзсэн гэдэгт найдахаас өөр арга алга.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (13)

  • (202.179.20.235)

    2013-10-31

    Udval zov shiidjee olon mafiin uurend bgaa hun dee Hatanbaatar Lambaa geed

  • Saruul (202.70.46.202)

    2013-10-31

    Naad balai avgai chin ajilaa uguud udahgui neg ulsiin elchin saidaar yavah gej bgaa gesen terneesee umnu joohon mungu hiiij avch bgaan. Ugaasaa namiin dargaa shorongoos sulalsan uurgee bieluultsen bolohoor odoo busad n hamaagui bolj bgaamdaa terend n ard tumen hohirch bna da huurhii.

  • udwald (180.235.170.169)

    2013-10-31

    Udwalaa eruul mendiin said hun baij alban tushaalaa ashiglan huwiin ymaa hiihee boliocheee, enees chin bolj olon hun hohirj uwchtunguuded mash muugar nuluulj bn, neg zaluuhan un hun hurtel uud bolson bnshdeee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • Zochin (24.19.216.203)

    2013-10-31

    Ene ch odoo arai heterne ee . Udval said Emch Hun bj yamar ch Emch hunii es surthuun alga . Gemteliin Emch arai l oor hetsuu ir chadvar shaardsan stress iktei ajil yumsan da. Ik l zorigtoi humuus ene ailiig hiine de. Jiriin neg itgej gemtliin huleen avah tasagt 1 tsag suugaad l mederdeg shuu de. Enkhbayr gegch alban tushaald durtai negen ard tumnee bodood dargiin suudlaa ugchihvul zugeer bish uu?

  • (180.235.177.63)

    2013-10-31

    Udvalaa chi songuulid oroltsoh geed Enkhbayaraaas mungu avchihsiimaa ene uriig darahiin tuld ene suudalig ugsiin gedgee heleed ard tumneesee tuslamj huseech tegvel yadaj l sain emcheer emchluulehin tuld humuus heden tugrug shideh bailgui.... Ichdeggui yu ch meddeggui hugshin luivarchin.

  • zochin (103.26.194.163)

    2013-10-30

    Ц.ЭНХБАЯР gedeg hun odoo bolimoor um...yun alban tushaald durtai um...Humuus huleej avahgui bol bolino biz dee....

  • ф (103.23.51.5)

    2013-10-30

    нэг даргаас болж эмнэлэг сүйрүүлж байгаа хүнийг өөрийг нь зайлуулаач

  • (103.26.194.170)

    2013-10-30

    Ehneesee ymar aimshig.t sorog vr dagawar garch bgaag ta erh bish harj bga bailguide haramsaad barah.g ard tvmnee amiig ni taslaad l bh ymuu Emch nariig ajiliig ni zvgeer l hiilgehiig Tania"s shaardaj bn

  • (103.26.194.89)

    2013-10-30

    Udwal saidaa taniig zow shiidwer gargana gedegt naidaj bga shvv bidend bl enhbayr dargaas ilvv bidniig amidaruulj chaddag emch ajilchid mn hereg.t bnaa

  • (202.21.124.1)

    2013-10-30

    ter hunii ami nasiig ter dargaas neheech yamar sonin eum ve

  • (103.10.22.183)

    2013-10-30

    AJLAA XIIL GEE BIZDEE UURSDUU TANGARGA URGUSUN XUMUUS BJ IIM ARCHAAGUI BJ BOLGUU ZALUU SAIN B XUCHIN ZUNDUU BDAGSHD AJLDAA DURTAI ARD TUMNEE GSEN SETGELGUINI XARAGDAAD BGAAN BISHUU

  • (211.196.74.8)

    2013-10-30

    haramsaltai bn. sain emch naraa halj shine emch nar avna gedeg asuudaltai shuu dee. ter ih turshlaga yah be.gemteliim emneleg gedeg bol busad emnelegiig bodvol hetsuu baidag shuu dee. said arai l buruu alham hiij dee. neg huniig ajiltai bolgoh gej 100 gariu hunii amidral zolios bolgoh gej dee.

  • bogi (203.252.84.68)

    2013-10-30

    Udval saidiig setgetsiin uvchtei gedgiig shalguulbal lav hooson garahgui l um bn. er n solison deer hun bn daa