Утаатай дайтахад 67 тэрбумыг төсөвлөсөн ч, уушиг багтарсаар л байна

Нийслэл ойрноос зэгэл саарал хөшгөө татаж бүгшүүлэн «ханиалгаж» эхлэв. Утаатай өвөл гэхээс гадна өвлийн улирлыг томууны улирал гээд нэрлэчихэд нэг их буруудахгүй. Мэдээж, үүсэл нь утаанаас эхтэй учраас л ийн хэлж буй юм. Өглөө босоход цагаан хяруу унаж хонох болсон ойрын өдрүүдэд цэцэрлэг, сургуулиудаар ханиад газар авч хороо, дүүрэг, улсын эмнэлгүүд ачаалалд дарагдаж иргэд дугаарлах болов. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бага насны хүүхдийг ханиад томуунаас сэргийлэх нэг арга нь томуугийн эсрэг вакцин гэж хэлдэг. Гэсэн ч сайн дурын үндсэн дээр иргэд өөрсдөө очиж хийлгэдэг тул хамрагдах иргэд тэр бүр олон байдаггүйг эмч нар хэлж байгаа юм. Энэ вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийдэг юм байна. Уг нь бол орон даяар энэ өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вакцин хийвэл ядаж бага насныхан өвдөж, эмнэлгийн коридороор хэвтэх ачаалал харьцангуй багасах юм байна. Үүнээс гадна утаа төрөл бүрийн өвчлөл, ханиаданд нөлөөлж байгаа. Гэр хорооллынхны түлэх нvvрс, цахилгаан станцууд, автомашинаас 100 гаруй төрлийн хорт хий агаарт цацагдаж байхад яаж ч хамрын ханиад салах билээ. Нийслэлд амьдарч байгаа хүмүүсийн уушги өвөлдөө хөөтэй яндангаас өөрцгүй болдог нь мэдээж. Утааны уршгаар харшил, ханиад, багтраажилт жилээс жилд нэмэгдэж байгааг эмч нар хэлдэг. Утаа уушгинаас гадна эрчүүдийн нөхөн үржихүй, эхийн урагт нөлөөлж буй нь нотлогдсон. Агаарын бохирдлыг бууруулах талаар Засгийн газар АНУ- ын Мянганы сорилтын сантай хамтран, нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төслийг хэрэгжүүлэхээр 2010 оны хоёрдугаар сард гарын үсэг зурснаар утаатай тэмцэх “дайн” эхэлсэн байдаг. Түлсэн нүүрснээс утаа гарч л таарна, утаагүй гэхлээр яадаг юм бол гэсэн эргэлзээ тухайн үед иргэдийн дунд байв. Харин утаагүй зуух гэгч нь түлээ нүүрсийг 30 хувь хэмнэж, хорт утааг 80-90 хувиар багасгадаг буюу бүрэн шаталттай зуух гэж тайлбарлах юм билээ. Улаанбаатар хотын агаарын бохирдолтой тэмцэх ажиллагааг бодитой хэрэгжүүлэх үүднээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хуулийн төсөл санаачлан батлуулсан. Агаарын бохирдлыг бууруулах ажилд хяналт тавих Үндэсний хороо, Агаарын чанарын алба, “Цэвэр агаар” сан шинээр байгуулагдаж, хөрөнгө төсвөө нэмж, утааны эсрэг ихээхэн хөрөнгө хүч хаясан.
Дээрх байгууллагаас нийслэлийн гэр хороололд 189 мянган айл өрх амьдардаг гэх тооцоог гаргаж, эдгээр бүх айл бүрэн шаталттай зуухтай болбол агаарын бохирдол 40 хувиар багасна гэсэн тооцоог 2011 онд гаргасан юм. Өнгөрсөн хоёр жилд “Цэвэр агаар” сан 67 тэрбум төгрөг төсвөөс авч, үүний 50 хувийг нь бүрэн шаталтат зуух тараахад тэмцэх жил” болгон зарлаж байв. Энэ хүрээнд нийт 30 гаруй тэрбум төгрөгийг 23 мянган зуух, түлш, халаагуур зэрэгт зарцуулсан байх юм. Түүнчлэн 2011 оноос түүхий нүүрсийг хязгаарлах, боловсруулсан түлш түлэх, бүрэн шаталттай зуух нэвтрүүлэх бүсийг тогтоож, жил бүр шинэчлэн тогтоох болсон. Уг ажлын үр дүнд өнгөрсөн онд “Гандантэгчэнлин” хийд орчмын агаарын бохирдол 3.7 хувь, 39 дүгээр сургууль орчимд 15 хувиар багассан хэмээн нийслэлийн Агаарын чанарын албанаас зарцуулсан байна. Мөн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй газруудыг төвийн халаалт, усны шугамд холбох ажилд тодорхой хувийг зарцуулжээ. Жишээлбэл, өнгөрсөн онд төсөвлөгдсөн 30 тэрбум төгрөгийн 1.5 тэрбумыг энэ ажилд зориулсан байх юм. Харин иргэд бүрэн шаталттай зуухыг 93 хувийн татаастай үнээр хэрэглэх болсноос хойш түлшинд хэмнэлттэй, сайн халдаг нэрээр тус зуухны нэр хүнд тухайн үед суга өссөн. Энэ мэтчилэн бид утааг бэлтгэлтэй угтсаар даруй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Агаарын бохирдолтой улс даяараа “дайтах”-аар БОНХЯ- наас өнгөрөгч оныг “Агаарын бохирдол, орчны доройтолтой мэдээлж байсан. Энэхүү мэдээлэл зөвхөн цаасан дээрх тоо байсан болохоос биш нүүгэлтсэн их утаан дундаа бид амьдарч, уушги ч багтарсан хэвээр л байна. Энэ жил хязгаарлалтын бүсийн айл өрхийн 50 хувийг түлшээр хангах ДЦС-II ТӨХК-ийг түшиглэн барьж буй хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсонгүй. Түүнчлэн одоо ажиллаж буй шахмал түлшний жижиг үйлдвэрүүд ч түлш нийлүүлж чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр энэ жил хязгаарлалтын бүс гэж ялгарах зүйлгүй утаандаа умбаж таарах нь. Хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэрийг өнгөрсөн оны есдүгээр сарын 30-нд бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулна хэмээж байсан. Тухайн үед боловсруулсан түлш хэрэглээгүй айл өрхийг нүүлгэж, торгоно хэмээн айлгаад байсан албан тушаалтнууд чинь урдах ажлаа хийгээгүй байж том дуугарсан байж. Хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавьснаас хойш хоёр жил гаруй боллоо. Уг нь тус үйлдвэр ашиглалтад орсон бол нийслэл хотын агаарын хорт агууламж, тодорхой хувиар буурах байсан нь лавтай. Цаашид хvн амаа ханиад томуу, утаанаас яажшуухан эсэн мэнд авч гарах бодлого хэрэгжүүлэх юм бол доо.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ЗАЙСАН ЗАЙСААН ГЭЖ (95.25.208.217)

    2013-11-01

    ЗАЙСАНД АМЬДАРДАГ АВИЛГАГЧ НАР БАЙРНЫ УНЭЭ УЛАМ ОСГОХ ГЭЭД УТААГ БОЛ АЛЬ БОЛОХ ИХЭЭР ГАРГАХ ТАЛААС НЬ УЗЭЖ ОГЧ БАЙНА ДАА!!!! УБ БОЛ ЗАЙСАН ДАХЬ АВИЛГАГЧИД АМЬД БАЙГАА ЦАГТ ХЭЗЭЭЧ. УТААГУЙ НАР ХАРЖ ЧАДАХГУЙ ДЭГ ЭЭ!!!!

  • (99.149.198.51)

    2013-11-01

    ter zyyhnyydaa zygeer ard irgeded ogoogyi biz dee.nileen ynetei zyyhnyydiig hiij zarj bgaa .zygeer taraagaad ogood bgaa ym snig l yrij .bicnij .medeeleh ym

  • www.oronsuuts.com (202.179.20.161)

    2013-10-31

    Үл хөдлөх хөрөнгийн портал сайт WWW.ORONSUUTS.COM. Шинэ болон хуучин орон сууцны үнэ ханш, тендер, 100 мянган айлын дахин төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн зар гэх мэт мэдээ мэдээллийг та манай сайтаас үзэх боломжтой.

  • www.oronsuuts.com (202.179.20.161)

    2013-10-31

    Үл хөдлөх хөрөнгийн портал сайт WWW.ORONSUUTS.COM. Шинэ болон хуучин орон сууцны үнэ ханш, тендер, 100 мянган айлын дахин төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн зар гэх мэт мэдээ мэдээллийг та манай сайтаас үзэх боломжтой.